Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Намрын чуулганыг Баасан гарагт хаана

Монголын мэдээ
2017 оны 2 сарын 6
Монголын мэдээ
Зураг зураг

УИХ-ын намрын чуулганыг энэ долоо хоногийн баасан гарагт буюу хоёрдугаар сарын 10-нд хаахаар төлөвлөөд байна. Жил бүрийн аравдугаар сарын 01-нд намрын чуулганыг нээж, хоёрдугаар сарын 10-нд завсарлуулдаг.

УИХ-ын намрын чуулганыг завсарлуулсны дараа ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, хорт утаатай тэмцэх хөтөлбөрийг батлах гэнэ. Гэхдээ одоогоор УИХ-ын даргын зөвлөл энэ асуудлыг хэлэлцээгүй байгаа юм. Хэрэв тус зөвлөл хуралдан, шийдвэрээ гаргавал УИХ-ын дарга захирамжаа гарган, ээлжит бус чуулган зарладаг дэгтэй билээ.

Зураг