Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн бохирдолтой хотуудын НАЙМ дугаарт Улаанбаатар жагсжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сербид төвтэй, судалгааны Numbeo компани 2017 оны дэлхийн хотууын бохирдлын түвшинг “Pollution Index 2017” тайландаа үзүүлжээ.

Судалгаанд дэлхийн 329 хот оролцож, агаарын чанар, усны чанар, бусад бохирдлын үзүүлэлтүүдээ үнэлүүлсэн байна.

Жагсаалтын найм дугаарт Монгол улсын нийслэл Улаанбаатар хот 95.34 оноотойгоор жагссан бол урд хөршийн Бээжин хот 93.30 оноотой 14 дүгээр байрт, хойд хөршийн Москва хот 62.88 оноотой 149 дүгээр байрт тур тус оржээ.

Улаанбаатараас их бохирдолтой хотуудад

  1. Кабул, Афганистан
  2. Аккра, Гана
  3. Тетово, Македон
  4. Фаридабад, Энэтхэг
  5. Кайр, Египет
  6. Катманду, Балба
  7. Дака, Бангладеш хотууд жагссан байна.

Харин хамгийн бага бохирдолтой хотуудад Норвегийн Трондхэйм (10.11 оноо), Шинэ Зеландын Веллингтон (11.15), Исландын Рэйкьявик (11.96) хотууд багтжээ.

 

Эх сурвалж: Numbeo.Com