Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Иран улс Америкийн бөхчүүдэд виз олгохоор боллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Дональд Трампын муслим улс орнуудын эсрэг тавьсан визний хоригт Иран улс багтсан билээ. Үүний хариу болгож Иранчууд тус улсад зохион байгуулагдах Дэлхийн Цомын Аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд оролцох АНУ-ын баг тамирчдад виз олгохоос татгалзаж байгаагаа Баасан гарагт мэдээлсэн.

Харин саяхан АНУ-ын холбооны шүүх ерөнхийлөгч Дональд Трампын визний хоригийг хууль бус гэж үзэж, хэрэгжилтийг нь түр зогсоосон юм.

Үүнтэй холбогдуулан Тегеран бас Америк бөхчүүдийн эсрэг авсан хоригоо цуцалж, виз олгохоор болсныг Ираны гадаад хэргийн яамын төлөөлөгч Бахрам Касеми мэдээлсэн байна.

Ираны гадаад хэргийн сайд Жавад Зариф мөн твиттер хуудсандаа шүүхийн шийдвэрээс гадна Ираны Чөлөөт Бөхийн Холбоо, Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбооноос ирсэн хүсэлтийг харгалзан үзээд Америкийн бөхчүүдэд виз олгохоор болсноо бичжээ.

Дэлхийн Цомын Аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн хоёрдугаар сарын 16-17-ны хооронд Ираны Керманшах хотод болох юм.

 

Эх сурвалж: Time.Com