Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Дэлгэрсайхан гишүүн 100 сая төгрөгөө улсад хандивлалаа

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” аяныг өрнүүлээд байгаа билээ.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан аянд нэгдэж улсад 100 сая төгрөг хандивлахаа 2017 оны нэгдүгээр сарын 31-нд мэдэгдсэн юм.

Тэрбээр хэлсэндээ хүрч 100 сая төгрөгөө өнөөдөр хандивын дансанд шилжүүлсэн байна.

Энэ тухайгаа УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан "Хандив бол иргэдийн сайн дурын аян. Миний бие Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргаравын санаачилсан “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” хандивын хөдөлгөөнд нэгдэж, Засгийн газраас нээсэн Хандивын 100900080800 тоот дансанд амалсан ёсоор 100,000,000.0 /нэг зуун сая/ төгрөг хандивлалаа.

"Далайд дусал нэмэр" гэдэгчлэн бусад Улсын Их Хурлын гишүүд, бизнесийн салбарынхан болон байгууллага, хамт олон энэхүү хөдөлгөөнд тусламж дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд байгаа билээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай" хэмээн фэйсбүүк хуудастаа бичжээ.

Мөн мөнгө тушаасан баримтаа оруулсан байна.

 
Зургийг Борхүүгийн Дэлгэрсайхан фэйсбүүк хуудасаас авав