Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол улс ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ИНДЕКСээр бүс нутагтаа Япон, Тайваний дараа жагсаж байна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Жил бүр Freedom House байгууллагаас гаргадаг дэлхийн улс орнуудын эрх чөлөөний индекс буюу “Freedom in the World 2017” тайлан гарсан байна.

Улс орнуудын улс төрийн эрх чөлөөг 0-100 хүртэл оноогоор үнэлэхэд Монгол улс 85 оноотойгоор Ази Тивд Япон (96), Тайвань (91) улсуудын дараа жагсжээ.

Манайтай хөрш болон газарзүйн байрлал ойр улсуудаас ОХУ 20, БНХАУ 15, Казахстан 22, Хойд Солонгос 3, Өмнөд Солонгос 82 оноо тус тус авсан байна.

Тайланд дүгнэснээр дэлхий дахинд популист, үндсэрхэг үзлийн нөлөө нэмэгдсэнээр 2016 онд дэлхий нийтийн эрх чөлөөний индекс 11 дэх жилдээ дараалан буурсныг онцолжээ.

Үнэлэгдсэн 195 орноос 87 нь “Эрх чөлөөтэй”, 59 нь “Хагас эрх чөлөөтэй”, 49 нь “Эрх чөлөөгүй” ангилалд багтсан байна.

Тайлантай танилцах бол энд дарж үзээрэй.