Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дуучин, МУСТА Т.Дэлгэрмөрөн МАН-ын гишүүн боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 2
iKon.MN
 

Их Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойн өдрөөр Монголын улс төрийн ууган хүчин МАН-д дуучин, МУСТА Т.Дэлгэрмөрөн тэргүүтэй 124 залуу элсэн орж, намын батлахаа гардан авлаа.

Ёслолыг МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан нээж, үг хэллээ. Тэрээр "улс төрийн нам сонгох бол чухал сонголт, энэхүү чухал хариуцлагатай сонголтоороо улс төрийн ууган хүчин МАН-ыг сонгон элсэж байгаа 124 гишүүндээ талархал илэрхийлье" хэмээв.  

Дуучин Т.Дэлгэрмөрөн МАН-ын батлахаа гардан аваад "МАН бол үеийн үед залуучуудын дуу хоолойг сонсож явсан нам. Түүний нэг баталгаа бол 1990 онд гарч ирсэн залуучуудыг Жамбын Батмөнх сонсож, төрөө тэдэнд атгуулж байсныг бид мэднэ. Залуучуудын дуу хоолой, нэгэн үеийн түүчээ болж МАН-ын босоо ноён нуруунд өөрийнхөө хүчийг өгөх гэж ирсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг, мөн иргэн хүний үүрэг" хэмээсэн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Намын батлахаа гардан авсан залууст үе үеийн ахмадууд, ууган гишүүдээс сонгосон сонголт, үзэл баримтлалдаа үнэнч байж, улс эх орныхоо хөгжлийн төлөө залуу хүний эрч хүчээр, хоёргүй сэтгэлээр зүтгэхийн чухалчлан захиж байв.