Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий даяар СОНГУУЛИЙН ИРЦ улам муудсаар байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Хэрвээ сонгуулийн идэвхээр нь хэмжвэл ардчилалын үнэ цэнэ унасаар байна.

Дэлхийн Банкнаас гаргасан 2017 World Development Report тайланд дэлхий даяар сонгуулийн ирц улам бүр багасаж байгааг харуулжээ.

Сүүлийн 25 жилийн хугацаанд дэлхийн улс орнуудын нийт сонгуульд оролцогчдын дундаж ирц 10 гаруй хувиар буурсан байна.

Дараах графикт 1950-2015 оны хороонд болсон хууль тогтоох байгууллагын сонгуулийн дундаж ирцийг харуулжээ. Үүнд Их Британий парламентын сонгууль, АНУ-ын конгрессийн сонгуулийн ирц багтсан гэсэн үг. Энэ хугацаанд сонгуулиудын тоо байнга нэмэгдсэн байна. Сүүлд 2015 онд гэхэд л 46 улсад 50 орчим хууль тогтоох байгууллагын сонгууль болжээ.

1990-ээд оноос сонгуулиудын ирц огцом унасан нь ЗХУ задарсны улмаас олон тооны шинэ сонгуулиуд шинээр бий болсонтой холбоотой мэт харагдаж байна. Гэвч энэ нь зөвхөн коммунист байсан улсуудаас болоогүй, ардчилал төлөвшсөн орнуудад ч сонгуулийн ирц байнга унаж байсныг дараах графикаас харж болно. Энд Европын ардчилсан засаглал төлөвшсөн, пост-коммунист орнуудын сонгуулийн ирцийг харьцуулан харуулжээ.

Ингэх болсон шалтгааныг янз бүрээр тайлбарлаж байна. Тухайлбал эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэн ч тэд сонгуульд хойрго ханддаг, сонгуульд санал өгөх насыг бууруулсан ч залуус идэвхгүй байдаг гэх зэргээр.

Гэвч хамгийн гол нэг хүчин зүйл нь эрх баригчдад итгэх итгэл хаа сайгүй буурч байгаагийн шинж гэж зарим судлаачид үзэж байна.

 

Эх сурвалж: Quartz

Зураг
2 | 42 минут