Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ардчилсан хувьсгалын ахмадуудад нэмэгдэл олгохыг гишүүд дэмжсэнгүй

Монголын мэдээ
2017 оны 2 сарын 1
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санал гаргаж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр хуулийн төслийн үйлчлэх хүрээг өргөжүүлж, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан Ардын Их Хурлын депутат, Улсын бага хурлын гишүүн ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгохоор тусгажээ.

Хуулийн үйлчлэх хүрээнд 1990 онд ардчилсан хувьсгалыг хийхэд Онцгой гавьяа байгуулсан манлайлагчид ахмадуудыг нэмж багтаах саналтай байна гээд энэхүү саналыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүссэн.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3-т заасны дагуу дээрх асуудлаар санал хураалт явуулахад уг саналыг хуулийн төсөлд тусгах санал байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэгийг авч чадсангүй. Ингээд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Зураг