Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Усайн Болт 2008 оны Бээжингийн Олимпийн алтан медалиа хураалгахаар боллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Багийнх нь нэг гишүүнээс сэргээш илэрсэн тул Ямайкийн домогт тамирчин Усайн Болт 2008 оны Бээжингийн Олимпийн наадмын 4X100 метрийн буухиа гүйлтийн төрлийн алтан медалиа хураалгахаар болжээ.

Түүнтэй цуг энэ төрөлд уралдсан гурван тамирчны нэг болох Неста Картерийн цуснаас хориотой бодис илэрсэн тухай Олон Улсын Олимпийн Хороо өчигдөр буюу Лхагва гарагт зарласан байна. ОУОХ сэргээш илрүүлэх шинэ техниктэй болсон тул өнгөрсөн наадмуудад оролцсон тамирчдын дээжийг дахин шалгаж эхлээд байгаа юм.

Ингэснээр Усайн Болтын “гурван гурав” буюу 2008, 2012, 2016 онуудын Олимпийн наадамд дараалан 100 м, 200 м, 4X100 м төрлүүдэд алтан медаль авсан амжилт үгүйсгэгдэж байна.

Дээрх шийдвэрийн дараа Тринидад ба Тобаго улсын дөрвөл алтан медаль зүүж, Японы баг мөнгө, Бразилийн баг хүрэл медальд дэвшихээр болжээ.

 

Эх сурвалж: The Guardian