Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун эвгүйдвэл Лос Анжелесыг пуужингаар харвахад бэлэн гэжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын дэглэмээс зугтсан хамгийн том албан тушаалтан гэгдэж байгаа, Лондонд суух элчин сайдын орлогч асан Тэ Ён Хо өчигдөр BBC сувгийн ярилцлагын нэвтрүүлэгт оролцжээ.

Тэр энэ үеэрээ хэрвээ дэглэмд нь гарцаагүй аюул тулгарвал Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Америкийн баруун эргийн Лос Анжелес хот руу цөмийн хошуутай пуужин харвах төлөвлөгөөтэй байдаг тухай ярьсан байна.

“Хэрвээ түүний дэглэм аюултай байдалд орсон гэж үзвэл Калифорни мужийн хамгийн том хот руу пуужин харвах товчийг дарахад бэлэн” гэж хэлсэн Тэ Ён Хо хэдийгээр хариу цохилт АНУ-аас өгвөл улс нь сүйрнэ гэдгийг мэдэж байгаа ч Ким Жон Ун үүнийг хийнэ гэжээ.

Энэ ярилцлагаас өмнө Тэ Ён Хо нь Хойд Солонгосын дэглэм цөмийн зэвсэг хөгжүүлэх ажлаа 2017 онд багтаан дуусгахаар бүх хүчээ шавхаж байгаа тухай ярьж байсан юм.

Ким Жон Унд ямар ч хэмжээний мөнгө амласан түүний цөмийн хөтөлбөрийг зогсоох боломжгүй гэж үздэгээ тэр мөн хэлж байв.

Тэ Ён Хo “Зөвхөн цөмийн зэвсэг өөрийнх нь дэглэмийн оршин тогтнох баталгаа гэдгийг Ким Жон Ун сайн мэдэж байгаа. Хэрвээ тэр үүнийгээ алдвал амьдрал нь дуусна. Тиймээс тэр юу ч хийж магадгүй” гээд “хэзээ нэг өдөр дэгдэх ард түмний бослого л түүнийг унагана” гэдэгт итгэж явдгаа ярьжээ.

 

Эх сурвалж: Independent

Зураг
13 | 18 | 19 цаг