Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

О.Алтансүх: Хүүхдүүдэд учирч буй тэгш бус байдлыг бууруулна

О.Дүүрэнжаргал, iKon.mn
2017 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлд Монгол улсын Засгийн Газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 2012-2016 оны хооронд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн болоод дараагийн таван жилд хэрэгжүүлэх хөтөлбөрөө танилцуулах хурал боллоо. Хурлын үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх хүүхдэд тулгардаг нийтлэг тэгш бус байдлыг бууруулахад хамгийн их анхаарч ажиллана гэдгийг онцолсон юм. 

Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын Хүүхдийн сан:

  • Хүүхэд рүү чиглэсэн аливаа бодлого, хууль эрх зүйн шинэчлэлийг дэмжиж ажилласан.
  • МУ-ын Засгийн Газар болон бусад түнш байгууллагуудтай хамтран 2014 оноос хойш амжилттай туршиж, хэрэгжүүлж ирсэн үйлчилгээний загваруудыг үндэсний хэмжээнд дэлгэрүүлэн, тэдгээрийг үндэсний бодлого, төсөвт амжилттай тусгасан
  • Шинээр сонгогдсон төрийн түшээдийг мэдээллээр хангах, хүүхдэд ээлтэй бодлого боловсруулахад зориулж эрх тэгш байдалд суурилсан бодитой судалгаа, дүн шинжилгээ, тоо баримт гаргасан
  • Монголын өсвөр үеийнхний нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй судалгаа хийсэн
  • Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн ноцтой сөргөөр нөлөөлж байгааг нотлосон судалгааны тайланг боловруулсан зэрэг олон олон ажлыг амжилттай хэрэгжүүлсэн байна.
 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн техникийн тусламж, дэмжлэгийн үр дүнд СӨБ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд эмзэг бүлгийн үнэ төлбөргүй боловсрол эзэмшүүлэх тухай заалтыг оруулсан байна. Үүнээс гадна Эрүүл ахуйн тухай хууль болон Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл зэргийг ч тус сангимйн дэмжлэгтэйгээр баталжээ.

Харин ирэх таван жилд шинээр хэрэгжүүлэх “Улс орны хөтөлбөр”-ийн үндсэн зорилго нь тухайн улсын хүмүүн капитал, тогтвортой хөгжлийн үндэс суурь болсон шинэ үеийнхэнд чиглэсэн стратегийн хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ хүүхдэд тулгарч буй нийтлэг тэгш бус болон ялгаатай байдлыг бууруулах ажээ. Энэхүү зорилго нь хүүхдэд чиглэсэн бодлого, эрх зүйн орчныг бэхжүүлэх, тэгш бус байдлыг бууруулахад чиглэсэн, харилцан уялдаа холбоо бүхий цогц дөрвөн үр дүнг хангах замаар хэрэгжих юм байна. Тодруулбал, “Улс орны хөтөлбөр” нь

  • Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй, хөгжил
  • Тэгш хамруулсан, эрүүл, чанартай сургалтын орчин
  • Тэгш боломж бүхий нийгмийн бодлого, хамгааллын тогтолцоо
  • Хөтөлбөрийн үр нөлөөг хангах гэсэн үндсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй байх юм байна. 
 
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн болоод ирэх таван жилийн төсөв хөрөнгийн талаар НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберто БэнесМонгол Улсын хувьд өнгөрсөн таван жилийн төсөв 25 сая ам.доллар байсан бол ирэх таван жилд 26 сая болж нэмэгдсэн. Бид өнгөрсөн таван жилд багагүй үр дүнд хүрсэн учраас бид бүхэн ийм хэмжээний хөрөнгө босгох боломжтой болж байгаа юм.

НҮБ-ын Хүүхдийн сан бол донор улс орнууд, донор байгууллагуудаас мөнгө босгодог. Ирэх таван жилийн төсвийн хамгийн том донор бол Солонгосын үндэсний хороо байгаа. Бид энэ мөнгөөр ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хангамжийг нэмэгдүүлэх, СӨБ олгох байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдэд хүрч байгаа нийгмийн үйлчилгээг тэгш хүртээх чиглэлүүдэд анхаарч ажиллах болно” гэлээ.