Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ардчиллын түвшингээр АНУ-ыг Монголтой ижил гэж үнэллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Дональд Трамп

Жил бүр дэлхийн 200 гаруй орны ардчиллын түвшинг үнэлж гаргадаг “Democracy Index” тайлангийн 2016 оны үр дүнг Economist Intelligence Unit байгууллага өчигдөр буюу Лхагва гарагт зарлалаа.

Сонирхолтой нь ардчиллын үлгэр жишээ болдог АНУ энэ удаа “бүрэн” ардчилалтай орнуудын ангиллаас нэг шат буурч “сул” ардчилалтай орнуудын ангилалд оржээ.

“Бүрэн ардчилалтай” орнуудын ангилалд дэлхийн хүн амын 9 хувь нь амьдардаг ба Норвеги, Исланд, Швед, Шинэ Зеланд, Дани, Канад зэрэг орнууд багтдаг.

Харин “сул ардчилалтай” орнуудад дэлхийн хүн амын 45 хувь буюу ихэнх нь багтдаг юм. Ийм ангилалд Монгол, Польш, Итали, Өмнөд Солонгос зэрэг орнууд ордог.

Жагсаалтыг гаргахдаа тухайн улсын ард иргэдийн улс төрийн соёл, улс төрийн оролцоо зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үздэг гэнэ. АНУ-ыг ийнхүү ангилал буурахад хүмүүсийнх нь төр засаг, улс төрийн намууддаа итгэх итгэл эрс буурсан нь нөлөөлсөн гэж дүгнээд өнгөрсөн онд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, үр дагаврыг жишээ болгон тайлбарлажээ. 2015 онд АНУ 8.05 оноогоор бүрэн ардчилалтай оронд тооцогдож байсан бол 2016 онд 7.98 оноо авч 8 онооны босгыг даваагүй тул нэг шат доошилсон юм.

Ардчиллын түвшингээр улс орнуудыг “бүрэн”, “сул”, “холимог” ардчилалтай, “авторитар” дэглэмтэй гэж хувааж үздэг юм байна.

Тайланг татаж үзэх бол энэ холбоосоор холбогдоорой.