Монголын медиа корпорациас санаачлан Монголын Зөвлөлдөх Ардчиллын хүрээлэнтэй хамтран орон даяар сонгогдсон болон томилогдсон төрийн албан тушаалтнуудын тайланг иргэдээр хэлэлцүүлэх “Ардын үг” зөвлөлдөх аяныг дөрөв дэх удаагаа зарлалаа.
Энэ тухай хэвлэлийн хуралд “Монголын медиа корпораци”-ийн гүйцэтгэх захирал Д.Бадамдаш, Монголын медиа корпорацийн зөвлөх Р.Батсайхан, “МЕС” судалгааны төвийн захирал Л.Золбаяр, “Ийгл Ньюс” телевизийн тоймч Б.Жаргалмаа нар мэдээлэл хийлээ.
Энэ удаад Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр бүрэн эрхийнхээ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг иргэдийн дуу хоолой, санаа бодолд үндэслэн үнэлүүлэх юм. Энэ хүрээнд:
Ерөнхийлөгчийн тайланг хэлэлцэх “Ардын үг” зөвлөлдөх ардчиллын хэлэлцүүлгийг хоёр хэсэгтэй зохион байгуулна. Энэ нь тайлагнах асуудлууд өргөн хүрээтэй, хамрах хугацаа 8 жил байгаатай холбоотой юм. Хэлэлцэх асуудлуудыг товч дурдвал:
“Монголын медиа корпораци” нь “Ардын үг” медиа аяныг өнгөрсөн онд Дорноговь аймаг, нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүрэгт амжилттай хэрэгжүүлсэн юм. Мөн Монголд хамгийн анх Улаанбаатар хотын удирдлагууд Зөвлөлдөх санал асуулгыг хэрэгжүүлж, тухайн үед гүйцэтгэх 14 том төсөл, хөтөлбөрийг иргэдээр эрэмбэлүүлж, хэрэгжүүлэх хугацааг тогтоолгон, ач холбогдлыг үнэлүүлж байсан удаатай.
Дэлхий даяар төлөөллийн ардчиллын нэр хүнд унаж, шийдвэр гаргалтад олон нийт итгэхээ больж, сонгуулийн идэвх жилээс жилд суларч буй зэрэг хүндрэлүүдийн зөв шийдэл нь иргэдийн оролцоо, тэдний санаа бодол, үнэлгээ болж байна.
Учир нь, Зөвлөлдөх ардчилал нь мэдээлэлжсэн иргэдийн ул суурьтай хэлэлцүүлгээр бодитой үнэлгээ гаргаж, шийдвэр гаргалтыг бодитой, урт настай, иргэдийн дэмжлэгтэй болгодог орчин үеийн аргачлал юм.
Тийм ч учраас дэлхийн олон улсууд Зөвлөлдөхийг эрхэмлэх болсон бөгөөд “Монголын медиа корпораци” ч бас "Зөвшилцсөнөөс Зөвлөлдсөн нь дээр" уриан дор эрүүл, бодитой, олон нийтийн оролцоо, дэмжлэгт тулгуурласан арга зүйг улс төр, нийгмийн үйл ажиллагаанд хэм хэмжээ болгон нэвтрүүлэхийг зорьж байна.