Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн урт дугуйн зам Хятадад нээгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Хятадын Шиамэнь хотод өнгөрсөн долоо хоногт унадаг дугуйчдад зориулсан “тэнгэрийн зам” нээгджээ. Уг байгууламжийг дэлхийн хамгийн урт дугуйн замд тооцож байгаа гэнэ.

Газраас 5 метрийн өндөрт байрлах дугуйн зам нь 7.6 км урттай.

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаас гадна байгаль орчинд ээлтэй унааг дэмжих зорилгоор байгуулсан байна. Хятадын томоохон хотуудад замын хөдөлгөөний ачаалал хэт ихэссэн, мөн унадаг дугуй түрээслэх, хуваалцах ухаалаг утсанд суурилсан үйлчилгээнүүд гарсан зэрэг шалтгаанаар иргэдийн дунд дугуй унах явдал эрс нэмэгджээ.

 
 
 
 
 
 
 

 

Эх сурвалж: Shanghaiist

Зураг
13 | 18 | 18 цаг