Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан ордон Трампын 10 настай хүүгээр оролдохгүй байхыг хэвлэлүүдэд санууллаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Дональд Трампын хүү Баррон

Өчигдөр буюу Мягмар гарагт Цагаан ордноос мэдэгдэл гаргаж ерөнхийлөгч Дональд Трампын 10 настай хүү Барроны эрх ашгийг хүндэтгэхийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд анхааруулжээ.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэс эхлэн Барроныг элэглэн тохуурхсан аястай мэдээллүүд сошиал орчинд тархах болсон юм.

Цагаан ордны мэдэгдэлд “Ерөнхийлөгчийн хүүхдүүдийг улс төрийн сэдвээс гадуур өсөж хүмүүжих боломжоор хангадаг уламжлал бий. Цагаан ордон энэхүү уламжлалыг үргэлжилнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Энэ асуудлаар та бүхнийг хамтран ажиллахад таатай байх болно” гэжээ.

Зөвхөн Цагаан ордон Барронд санаа тавьсангүй. Хиллари Клинтоны охин Челси Клинтон өөрийн фэйсбүүк хуудсанд бичихдээ хүмүүсийг Барроноор оролдохгүй байхыг уриалсан байна. Тэр “Баррон Трамп бусад хүүхдийн адил, хүүхэд шиг амьдрах эрхтэй” гэж бичжээ.

Баррон бол Трамп болон түүний эхнэр Меланиа нарын цорын ганц хүүхэд юм. Дональд Трамп нь өмнөх хоёр эхнэрээсээ дөрвөн хүүхэдтэй хүн ажээ.

 

Эх сурвалж: Business Insider