Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр нэгэн астероид дэлхийд ойрхон нисэж өнгөрнө

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Гурван долоо хоног орчмын өмнө сар, дэлхий хоёрын яг дундуур том хэмжээний астероид буюу сансрын биет нисэж өнгөрсөн. Харин өнөөдөр түүнтэй төстэй үйл явдал дахин тохиох гэж байна.

“2017 BX” нэртэй астероид дэлхийг чиглэн ирж явааг өнгөрсөн Баасан гарагт дөнгөж олж мэдсэн юм. Аз болоход энэ биет нь дэлхийгээс сар хүртлэх зайн гуравны хоёрын зайтайгаар (261,000 км) Улаанбаатарын цагаар өдрийн 12:54 цагт дэлхийн хажуугаар өнгөрөхөөр тооцоологдсон байна.

Энэ сарын 9-ний өдөр дэлхийд ойрхон өнгөрсөн 2017 AG13 астероидтой төстэй боловч хэмжээний хувьд жижиг (4-14 метр) хэмжээтэй, 26,700 км/цаг хурдтай гэнэ.

 

Дэлхийг чиглэлээ ч агаар мандалд шатаж дуусах хэмжээтэй тул аюулгүй гэж судлаачид үзэж байна.

Гэвч “2017 BX” астероидын тохиолдол нь хүн төрөлхтөн ямар их боломжит аюулын дотор нүд сохор, чих дүлий амьдарч байгааг харуулж байгаа юм. Саяхан NASA байгууллага NEOCam нэртэй телескоп бүтээхээр санхүүжилт босгосон нь урьдчилж бүртгэхэд хэцүү сансрын биетүүдийн 90 хувийг илрүүлэх зорилготой юм.

Өнөөдрийн биетээс олон дахин том астероид дэлхийтэй мөргөлдвөл хүн төрөлхтөнд ямар гамшиг учруулах нь тодорхой.

 

Эх сурвалж: Business Insider