Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Ээжээ, намайг авраач!” аяныг эхлүүллээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 1 сарын 19
iKon.MN
 

Үндэсний контент үйлдвэрлэгч “Аргун трейд” ХХК-ийн хамт олон бяцхан үрсийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл зовних ээжүүдтэй нэгдэн “Ээжээ, намайг авраач!” УТААНЫ ЭСРЭГ АЯН-ыг санаачлан зохион байгуулж байна.

"Аргун трейд" ХХК-иас өөрсдийн оюуны бүтээлийн дээж, орчин үеийн дэвшилтэт AR технологи бүхий 4D УХААЛАГ КАРТ-ныхаа борлуулалтаар БНСУ-д яаралтай мэс засалд орох шаардлагатай А.Маргад охин /1.8 настай/, Энэтхэг улсад яаралтай мэс засалд орох шаардлагатай Я.Хүслэн /7сартай/ хүүгийн эмчилгээний зардал 80 сая төгрөгийг 100 хувь бүрдүүлэх зорилго тавьжээ. Дэлхийн дэвшилтэт AR технологиор бүтсэн Монгол залуусын оюуны бүтээл болох амьтан, шавьж, үлэг гүрвэл, Монгол гэр, нарны аймаг сэдэвт 4D картын багцыг 10 мянган төгрөгөөр худалдаалж, орлогыг дээрх хүүхдүүдийн эмчилгээний зардалд хандивлах юм.

 

7 сартай Я.Хүслэн хүү төрөлхийн зүрхнийховдол хоорондын цоорхойтой төрсөн. Хүү маш яаралтай Энэтхэг улсад 25 сая төгрөгийн үнэтэй мэс засалд орох шаардлагатай байгаа. Ирэх гуравдугаар сарын 1-нд III эмнэлэгт гадаадаас энэ төрлийн хагалгаа хийдэг эмч нарын баг ирэх боловч хүү тэр хүртэл тэсч чадах эсэх нь эргэлзээтэй байгаа аж.

1 ой 8 сартай А.Маргад охин ургийн гажигаас үүдэлтэй, төрөлхийн хавсарсан эмгэгтэй.Түүнд яаралтай хагалгаа хийх шаардлагатай бөгөөд зардал 40 сая төгрөг. “Аргун трейд” ххк- иас эхлүүлээд буй “Ээжээ, намайг авраач!” УТААНЫ ЭСРЭГ АЯН-д Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын Хүүхэлдэйн театр, “Өүлэн менч” ХХК, Монос групп зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна.

Энэхүү аянд дэмжигч, хамтран ажиллагчаар оролцох боломж хэн бүхэнд нээлттэй.  4D картын багцыг Улаанбаатар хотын томоохон худалдаа, үйлчилгээний байгууллагуудаар нийт 20 гаруй цэгээр 2017 оны нэгдүгээр сарын 19, 20, 21, 22-ны өдрүүдэд борлуулах аж. Та ч гэсэн “Ээжээ, намайг авраач!” УТААНЫ ЭСРЭГ АЯН-нд нэгдэж, монгол залуусын оюуны бүтээл, 4D ухаалаг картыг худалдан авснаар энхрий үрсэд эрүүл саруул, элэг бүтэн амьдралыг нь үлдээхэд хувь нэмрээ оруулах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99078502, 7000-7333 утсаар лавлах буюу “Ээжээ, намайг авраач!” facebook бүлгэм болон Argun trade llc facebook хуудаснаас аваарай.