Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Гадаадын иргэн харьяатын газраас мэдээлэл хийнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 16
iKon.MN

МУБИС-ын 3р байранд

09:00 цагт "Боловсролын сэтгэлзүйн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдэх арга зам" эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдана.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт

11:40 цагт Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү, Үндэсний Дата төв улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал Б.Батжаргалтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. 

Гадаадын иргэн харьяатын газарт

12:00 цагт Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлэл хийнэ.  Хэвлэлийн бага хуралд Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн, Харьяатын газрын дарга Б.Хатантуул, Виз зөвшөөрлийн газрын дарга Ч.Нармандах, Хяналт шалгалтын газрын дарга Н.Баянмөнх нар оролцоно. 

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

14.30 цагт Хөгжмийн зохиолч О.Эрдэнээгийн дөрөв дэх бие даасан цомог “Миний найз бүсгүйчүүд” бие цомгийн баярын талаар мэдээлнэ.

15.00 Цагт Зоригийн хэрэгт холбогдон анхан шатны шүүхээс ял сонсоод байгаа Ц. Амгаланбаатар, Б.Содномдаржаа Т.Чимгээ нарын ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийнэ.

Стандарт, хэмжил зүйн газрын хурлын танхимд

15:00 цагт ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэнгийн буцалтгүй тусламжаар "Эрчим хүчний салбарын чанарын дэд бүтцийг хөгжүүлэх нь" төслийг Стандарт, Хэмжил Зүйн Газартай хамтран хэрэгжүүлэхээр болсон бөгөөд өнөөдөр төслийн нээлтийн арга хэмжээ болно.