Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ардчилсан залуучууд нэр дэвшигчдэд амжилт хүслээ

Ардчилсан Нам
2017 оны 1 сарын 15
Ардчилсан Нам
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан даргын сонгуульд нэр дэвшигчдийн Хөвсгөл аймагт болсон уулзалтын үеэр "Ардчилсан Залуучуудын Холбоо"-ны төлөөлөл амжилт хүсч, дурсгалын зүйл гардуулсан юм.

Тэд эх орон, тусгаар тогтнол, шударга ёсны төлөө цогтой тэмцэгч Чингүнжавтай холбоотой домгийг бэлгэдэсний дээр орчин цагт сэтгэл ханамжтай, таатай байгаагаа илэрхийлэх нэгэн хэлбэр болсон LIKE буюу эрхий хурууны хэлбэр бүхий дурсгалын зүйлийг хадгалууллаа.

Хөвсгөл аймгийн Ардчилсан Залуучуудын Холбооны тэргүүн Ц.Түмэнбаяр “Ардчилсан намын даргын сонгууль бол намын шинэчлэлийн нэгээхэн хэсэг бөгөөд эвээ эрхэмлэн хамтдаа сурталчилгаагаа хийж байгаа нэр дэвшигчдэд талархаж байна” гэв.

Дашрамд дурдахад Чингүнжавыг 81 улайсгасан зоосны нүхээр махыг цувуулан тамлан алсан гэдэг. Цогцсыг нь Манжийн хааны ордны баруун хаалга орчимд хаяж хүмүүсээр гишгүүлэн доромжилсон бөгөөд Чингүнжавын шадар цэргүүдийн нэг нь нууцаар дагаж Бээжинд ирэн, харамсалтайгаар алагдсаны дараа эрхий хурууг нь авч төрсөн нутагт нь авчирч оршуулсан гэдэг домогтой.

М.Гэрэлтуяа

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.