Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ анх удаа зоосон мөнгөн дээр өнгөт арьст эмэгтэйг дүрсэлнэ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 200 гаруй жил Америкийн зоосон мөнгөн дээр Эрх чөлөөний хатагтай (Lady Liberty) дүрслэгдэж ирсэн билээ. Тэгвэл Ромын бурхан Либертасийн хөргийг цагаан арьст эмэгтэйн дүрээр залж ирсэн уламжлал энэ жил анх удаагаа өөрчлөгдөж, өнгөт арьст эмэгтэйн дүрстэй зоос гаргахаар болжээ.

Энэ долоо хоногт АНУ-ын Зоос, Эрдэнэсийн үйлдвэр 225 жилийн ойдоо зориулсан 100 ам.долларын зоосны загвараа танилцууллаа. Уг загвар дээр анх удаа өнгөт арьст эмэгтэйгээр Эрх чөлөөний хатагтайг төлөөлүүлжээ.

Жастин Кунцийн дизайнаар Феб Хэмфилийн хэвээр бүтээсэн уг зоос ирэх дөрөвдүгээр сард гүйлгээнд гарах аж.

Өнгөрсөн жил АНУ-ын холбооны нөөцийн сан 20 ам.долларын дэвсгэртийн нүүрэнд байдаг ерөнхийлөгч Эндрью Жэксоны хөргийг боолын эрхийн төлөө тэмцэгч Харриет Тюбманы хөргөөр солих шийдвэр гаргасан юм.

 

Эх сурвалж: Independent