Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр жилийн дараа Сальвадор улс ганц ч аллагагүй өдрийг үзжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Төв Америкийн Сальвадор улсыг дэлхийн хамгийн их хүчирхийлэл гардаг улс гэдэг. Тэгвэл тус улсад өнгөрсөн Лхагва гарагт ганц ч аллага бүртгэгдээгүй өнгөрсөн нь ховорхон үзэгдэл байсныг Үндэсний Цагдаагийн Газрын комиссар Ховард Котто өчигдөр мэдээлжээ.

Үүнээс өмнө 2015 оны нэгдүгээр сарын 22-нд мөн ганц ч аллагагүй өдөр тохиолдож байсан гэнэ. Түүнээс өмнө 2013 онд хоёр ийм өдөр тохиолдож байжээ.

Хэдийгээр дайн болоогүй ч 2015 онд тус улсад аллагын хэмжээ оргилдоо хүрч, 100 мянган хүнд 104 аллага ноогдож байв.

Энэ тоо нь 2016 онд 20 хувиар буурсан ч 100 мянган иргэнд 81.2 аллага ноогддог үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлсээр байна.

 

Эх сурвалж: The Guardian