Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Агаараас хамгаалах системийг Москвагийн ойролцоо байршуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг
С-400 систем

Москва хотыг агаарын довтолгооноос хамгаалах системийг тус хотын ойролцоо байрлуулжээ.

Сирид өргөн ашиглаж байсан С-400 системийг Оросын нийслэлийн гадна байрлуулсан нь энэ юм. Мөн үүнийг дагаад агаарын хүчний ангиудыг нийслэлийн ойролцоо шилжүүлсэн тухай Оросын батлан хамгаалах яам мэдээлжээ.

Удахгүй дахин нэг С-400 системээр зэвсэглэсэн анги Москвагийн ойролцоо шилжин байрлах гэнэ.

Оросууд “Триумф” гэж нэрлэдэг, NATO “Growler” гэж нэрлэдэг С-400 нь Оросын зохион бүтээсэн хамгийн орчин үеийн газар-агаар ангиллын зэвсэг бөгөөд 400 километрийн зайнд байгаа байг устгах чадвартай.

Москвагаас 24 км зайтай Подольск хотод уг зэвсгийг хүргэсэн тухай оорн нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Уг зэвсэг нь Баруунтай зөрчилдөх үед Оросын нийслэлийг хамгаалах зорилготой гэнэ. Батлан хамгаалах яамны мэдэгдэлд С-400 нь улсын чухал дэд бүтцүүд болох гүүрнүүд, цахилгаан станц, төмөр замыг дайсны довтолгооноос хамгаалах зорилготой гэжээ. Гэхдээ дайсан гэж чухам хэн болохыг дурдаагүй байна.

Үүнээс өмнө Оросууд Калининград мужид ийм систем байрлуулж байгаагаа арваннэгдүгээр сард зарласан юм. Оросын хилийн чанад дахь газар нутаг гэгддэг Калининград нь далайн цаана оршиж, зөвхөн Польш, Литва улсуудтай хиллэдэг бөгөөд Балтийн тэнгисийн бүс дэх NATO-гийн агаарын үйл ажиллагаанд хариу өгөх зорилготой ажээ.

 

Эх сурвалж: Independent