Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Арванхоёрдугаар сарын орон сууцны үнийн индексийг танилцуулна

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ШУТИС-ийн номын санд

09:00 цагт “Монголын археологи-2016” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдана.

АШУҮИС-ийн төв байранд

09:00 цагт “Агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөө, түүнийг бууруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлэг болно.

ХХААХҮЯ-ны хурлын танхимд

09:00 цагт "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн" болно.

Онцгой байдлын ерөнхий газарт

10:00 цагт Өвөлжилт хүндрэлтэй байгаатай холбогдуулан НҮБ-ын Хүн амын сангаас өвөлжилт хүндэрсэн нутгийн охид, эмэгтэйчүүдэд түгээх ариун цэвэр, эрүүл ахуйн багцын тусламжийг хүлээлгэн өгнө. 

Монголбанкны хурлын танхимд

11:00 цагт Тэнхлэг зууч" ХХК арванхоёрдугаар сарын орон сууцны үнийн индексийг зарлах хэвлэлийн бага хурал болно. 

Хангарьд ордны 14 давхарт

11:00 цагт Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

НЗДТГ-ын VIP танхимд

12:00 цагт Монгол наадам цогцолбор Юнескотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.

Хүүхдийн номын өргөөнд

13:30 цагт Тайванийн худалдаа эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас Англи, Хятад хэл дээрх 200 номыг хандивлах арга хэмжээ болно.

Төрийн ордны А танхимд

14:00 цагт Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.