Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосчуудын ихэнх нь шүтлэггүй болсныг албан ёсны тооллого харууллаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Түүхэндээ анх удаа Өмнөд Солонгосын иргэдийн дийлэнх нь шашин шүтдэггүй болсон нь сүүлийн хүн амын тооллогоор харагджээ.

2015 оны хүн ам, айл өрхийн тооллогын дүнд өгүүлснээр Өмнөд Солонгосын иргэдийн 56.1 хувь буюу 27.5 сая хүн ямар нэг шашин шүтдэггүй гэж хариулсан байна.

Энэ хэмжээ 10 жилийн өмнөхөөс 10 хувь өссөн үзүүлэлт гэнэ.

Мөн шашин шүтлэгтэй иргэдийн дотор Загалмайтнууд анх удаагаа Бүддийн шашинтнуудыг тоогоороо давжээ.

Католик, католик биш загалмайтнууд нийлээд 9.68 сая болсон бол Бүддистууд 7.62 саяд хүрсэн байна.

Загалмайтнууд дотор 3.89 сая нь Католикууд байгааг тооллого харуулжээ. Өмнөд Солонгосын Буддистуудын нийгэмлэгийнхэн энэ үр дүнг гарсны дараа өөрийнх нь санваартнууд Загалмайтны номлогч нар шиг “амь биеэ үл хайхран” шашнаа дэлгэрүүлэхийн төлөө явдаггүй нь ийм байдалд хүргэсэн хэмээн харамсаж байгаагаа хэвлэлд ярьсан байна.

 

Эх сурвалж: Korea Times