Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадын иргэд Улаанбаатарын юунд гайхдаг вэ?

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 11
iKon.MN

Google хайлтын системд оруулсан түлхүүр үгний дагуу хамгийн их хайдаг сэдвийг автоматаар санал болгодог Autofill (автоматаар гүйцээх) гэдэг функц бий.

Үүний дагуу "why Ulaanbaatar" гэж оруулж сонирхоход "Улаанбаатар яагаад ийм хүйтэн юм бэ?", "Улаанбаатар яагаад ийм бохир юм бэ?" гэсэн хоёр сэдвийг Google санал болгож байна.

Эндээс харвал нийслэл хот маань гадаадынханд хамгийн түрүүнд ийм хоёр гайхшрал төрүүлдэг бололтой. Бусад нийслэлүүдийг ийм маягаар шалгахад харин өөр, эерэг талдаа үр дүн харагдаж байгаа юм.