Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ 2015 оноос хойш төрөгсдийг тамхинаас бүрмөсөн салгахаар төлөвлөж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын эрүүл мэндийн яам 2015 оноос хойш төрсөн бүх хүнд тамхи худалдахыг бүрэн хориглох хуулийн төсөл бэлдэж байгаагаа мэдээлжээ.

Ингэснээр Орос улс дэлхийд хамгийн анх тамхины эсрэг ийм хатуу бодлого хэрэгжүүлэх орон болох юм.

Оросууд тамхи татах зуршилтай удаан хугацаанд эвлэрч байгаад 2013 оноос л олон нийтийн газар хэрэглэхийг хориглосон бөгөөд түүнээс хойш бодлого нь улам чангарч байна.

Гэвч хуулийг санаачлагчид нь хүртэл бүхэл бүтэн үеийнхнийг тамхинаас салгаж чадах эсэхдээ эргэлзэж байгаа гэнэ. Тухайлбал үүнийг дагаад хар зах дээр хуурамч тамхи зарагдаж эхэлбэл нийтийн эрүүл мэндэд бүр муугаар нөлөөлөх вий гэсэн айдас байгаа юм.

Харин Оросын парламент дахь эрүүл мэндийн хорооны гишүүн Николай Герасименко энэ алхмыг “гарцаагүй зөв” гэж үзэж байгаагаа хэлсэн байна.

Кремлийн төлөөлөгч дээрх хуулийг бусад салбарын яамдтай сайн зөвшилцөж, хэлэлцэх ёстойг мөн хэлжээ.

Мэдээж ингэх нь тамхины үйлдвэрлэгчдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарна. 2016 оны тоо баримтаар тамхи татагчдын тоо Орост 10 хувиар буурсан гэжээ. Хүн амын 31 хувь нь тамхи татаж байгаа нь Оросын түүхэнд хамгийн бага хэмжээнд хүрсэн үзүүлэлт гэнэ.

 

Эх сурвалж: Independent