Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуулийн хуулиар маргаан үүсгэв

ikon.mn
2017 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Сонгуулийн тухай хуулийн санал тоолох, саналын хуудас, санал хураалтыг хүчингүйд тооцохтой холбоотой зарим зүйл иргэний сонгох болон сонгогдох, шүүхэд хандах эрхийг хязгаарлаж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн мэдээлэл, гомдлыг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд  ирүүлжээ.

Уг мэдээлэл, гомдлоор үүссэн маргааныг хянан хэлэлцэхээр болсон байна.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр болж маргааныг хэлэлцэнэ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.