Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг энэ сарын 9-нөөс хурааж эхэлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдолын төлбөр, авто зам ашигласны төлбөр хурааж эхэлсэнтэй холбогдуулан тус ажлыг зохион байгуулах үүрэг бүхий комисс өнөөдөр хуралдлаа.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан уг комисст Авто тээврийн үндэсний төв, Замын цагдаагийн алба, Замын хөдөлгөөний шуурхай удирдлагын төвийн удирдлага мөн нийслэл, дүүргүүдийн татварын газрын дарга нар ордог байна.

2017 оны тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг эрчимжүүлэх, дүүргүүдэд албан татвар, төлбөр хураах үйлчилгээг нэг цэгийн хэлбэрээр зохион байгуулж авто тээврийн хэрэгсэл эзэмшигчийг бүрэн хамруулах зэрэг асуудлыг хуралдаанаар хэлэлцлээ. Энэ жилээс албан татвар төлсөн тээврийн хэрэгсэлд гурвалжин наалтыг дахин олгож эхлэх нь зүйтэй гэсэн саналыг гишүүд гаргаж байлаа. Учир нь наалт хэрэглэхээ больсноос хойш замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл бүрийг зогсоон албан татвар, төлбөрөө төлсөн эсэхийг шалгах зэргээр хүндрэл үүсэх болсон байна. Иймд “Гурвалжин наалт”-ыг дахин нааж эхэлснээр хяналт шалгалтын ажил бодит үр дүнд хүрэх боломжтой гэж үзжээ. Түүнчлэн татвараа төлөөгүй тохиолдолд үзлэг оношлогоонд оруулахгүй байх зэрэг саналуудыг хэлж байв.

Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлийн албан татвар, төлбөр хураах ажил 2017 оны нэгдүгээр сарын 9-нөөс тавдугаар сарын 31-ныг хүртэл явагдана.

  • 1, 6-аар төгссөн бол нэгдүгээр сард
  • 2, 7-оор төгссөн бол хоёрдугаар сард
  • 3, 8-аар төгссөн бол гуравдугаар сард
  • 4, 9-өөр төгссөн бол дөрөвдүгээр сард
  • 5, 0-ээр төгссөн бол тавдугаар сард багтааж албан татвараа төлнө.

Манай улсад нийт 863 мянган авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүнээс өнгөрсөн онд 150 мянга орчим тээврийн хэрэгсэл ямар нэгэн байдлаар хөдөлгөөнд оролцоогүй байна. Мөн 21, 400 гаруй тээврийн хэрэгсэл огт татвараа төлөөгүй аж.

Тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээ

 

Авто тээвэрийн болон өөрөө явагч
хэрэгсэлийн төрөл

Албан татварын хэмжээ
/төгрөгөөр/

1

2 дугуйтай мотоцикл

2 500

2

3 дугуйтай мотоцикл

4 000

3

Суудлын авто машин:
 
а/ 2001 см3 хүртэл
б/ 2001-3001 см3 хүртэл
в/ 3001 см3 болон түүнээс дээш

/Цилиндрийн багтаамжийн
нэг см3 тутамд тєгрєгєєр/
24
27
33

4

Микробус /15 хүртэл суудалтай/

50 000

5

Автобус

62 400

6

Ачааны машин:
1/ 1 хүртэл тооны даацтай
2/ 1-2 тн-ын даацтай
3/ 2-3 тн-ын даацтай
4/ 3-5 тн-ын даацтай
5/ 5-8 тн-ын даацтай
6/ 8-10 тн-ын даацтай
7/ 10-20 тн-ын даацтай
8/ 20-30 тн-ын даацтай
9/ 30-40 тн-ын даацтай
10/ 40-50 тн-ын даацтай
11/ 50-60 тн-ын даацтай
12/ 60-70 тн-ын даацтай
13/ 70-80 тн-ын даацтай
14/ 80-90 тн-ын даацтай
15/ 90-100 тн-ын даацтай
16/ 100-тн-оос дээш даацтай

 
30 000
45 000
55 000
75 000
120 000
135 000
150 000
210 000
270 000
330 000
420 000
480 000
540 000
600 000
660 000
720 000

7

Тусгай зориулалтын автомашин

16 000

8

Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл

18 000

9

Бага оврын трактор

8 000

10

Чиргүүл / даацын 1 тонн тутамд /

8 000

Агаарын бохирдлын төлбөр

Авто тээвэр
болон өөрөө
явагч хэрэгслийн
ангилал

Бензин хөдөлгүүртэй

Дизель хөдөлгүүртэй

Жилд ногдуулах
Төлбөр ( төгрөгөөр )

СО2хийн
Ялгарал(г/км)

СО2 (%)

Хөдөлгүүрийн багтаамж(см3)

А

121-180

5.5-8.0

1500 хїртэл

1800

Б

181-250

8.1-10.5

1501-2500

2100

В

251-350

10.6-12.0

2501-3500

3500

Г

351-500

12.1-13.5

3501-4500

5000

Д

501-750

13.6-14.5

4501-5500

7500

Е

751-ээс дээш

14.6-ээс дээш

5501-ээс дээш

9500

Авто зам ашигласны төлбөр авах хувь хэмжээ /төгрөгөөр/

Тээврийн хэрэгслийн ангилал

Хувь хэмжээ

1

Суудлын

Такси

30000

2

Бусад /2000 см3 хүртэл/

20000

3

2001-3000

30000

4

3001 дээш

40000

5

Ачааны

1 тн хүртэл

40000

6

1-2 тн

45000

7

2-3 тн

50000

8

3-5 тн

55000

9

5-8 тн

60000

10

8-10 тн

65000

11

10 тн-с дээш

70000

12

Автобус

15  хүртэл

40000

13

15-аас дээш

60000

14

Цистерн

50000

15

Тусгай

40000

16

Чиргүүл

30000

17

Механизм

Тээвэр үйлчилгээний

60000

18

Технологийн

60000

19

Бага оврын

30000

20

Мотоцикл,  мопед

2 дугуйт

10000

21

3 дугуйт

10000

Оношилгооны төвүүд