Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Чой Сүүн Силийн охиныг Өмнөд Солонгост шилжүүлэн авчирна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй холбоотой дуулианы гол эзэн Чой Сүүн Силийн охиныг Ням гарагт Данийн цагдаа саатуулаад байгаа билээ.

Чун Юү Ра гэх 21 настай бүсгүй Германд оршин сууж, морин спортоор хичээллэдэг юм. Түүнийг Данийн хойд бүсийн Алборг хотоос хууль бусаар оршин сууж байсан шалтгаанаар баривчилсан байна.

 Чун Юү Раг Сөүлийн нэгэн их сургуульд элсэн орохдоо ерөнхийлөгчийн дотно найз ээжийнхээ дэмжлэгийг авсан гэж буруутгаж байгаа юм. Бас томоохон компаниудаас ерөнхийлөгчийн хэлхээ холбоогоо ашиглан их хэмжээний мөнгөн хандив авсан гэж үзэж байгаа.

 
 

Өмнөд Солонгосын засгийн газар түүний паспортыг хурааж авах шийдвэр гаргасныг Дани дахь элчин сайд нь Чун Юү Рад дамжуулж өгсөн байна. Ингэснээр түүнийг гэмт этгээдийг солилцох гэрээний дагуу Даниас Өмнөд Солонгост авчирч шалгах ажил эхлэх гэнэ.

Сөүлийн эрх баригчид Чун Юү Раг буцаж ирэхийг удаа дараа шаардсан ч хүлээж аваагүй тул Интерполоор эрэн сурвалжилж байжээ.

Оргодол бүсгүйн ээж Чой Сүүн Силийг ерөнхийлөгч Пак Гын Хэд нөлөөлж, төрийн хэрэгт оролцсон, төрийн нууц мэдээллийг гартаа оруулсан зэрэг хэргээр шалгаж байгаа юм.

 

Эх сурвалж: Korea Times