Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

2017 онд Японы 1,000 гаруй компани 100 жилийн ойгоо тэмдэглэнэ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Алдарт Никон корпораци, Субару автомашиныг үйлдвэрлэдэг Фүжи хүнд үйдвэрлэлийн компани, Моринага сүүн бүтээгдэхүүний үйлдвэр зэрэг Японы 1,000 гаруй компани 2017 онд 100 нас хүрч байгааг Токио Шоко судалгааны компани мэдээлжээ.

Тус компанийн мэдээллийн санд бүртгэлтэй 3 сая орчим компанийн дотроос 1,118 компани ийнхүү 100 настнуудын жагсаалтад орж байгаа юм байна.

1917 онд дэлхийн нэгдүгээр дайнаас үүдэлтэйгээр бий болсон зах зээлийн эрэлтийг хангахын тулд Японд маш олон компаниуд байгуулагдаж байсны ихэнх нь нарийн технологийн салбарт бизнесээ эхэлж байжээ.

Тэдний 100 жилийн хугацаанд амжилттай үйл ажиллагаа явуулж байгаагийн нууц нь өндөр технологи эзэмшсэн, дэлхийн олон улс орнуудын зах зээлд байр суурь эзэлж чадсаных гэнэ. Гэхдээ 100 настнууд өнөөдрийн хурдтай өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцөд зохицон өөрчлөгдөж чадахгүй бол эрсдэл хүлээж байгааг Токио Шоко компанийн төлөөлөгч онцолсон байна. Одоо Японд жил бүр 100,000 компани шинээр төрдөг.

“Тэдний хэд нь 100 жилийн дараа үлдэх бол гэдгийг төсөөлөхөд бэрх” хэмээн Токио Шокогийн судлаач өгүүлжээ.

 

Эх сурвалж: Japan Times