Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Европ тивд анх удаа Финланд улс иргэддээ сул цалин өгч эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Шинэ оноос эхлэн Финланд улс ажилгүй иргэддээ сар бүр суурь орлого болгон 560 евро өгч эхэлсэн нь Европ тивд анхны тохиолдол боллоо.

Туршилтын журмаар эхэлж байгаа уг төсөл нь ядуурлыг бууруулж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой.

Финландын засгийн газрын KELA агентлаг Даваа гарагт санамсаргүйгээр сонгосон 2,000 ажилгүй иргэнд энэ сарын 1-нээс эхлээд хоёр жилийн хугацаанд ийм сул цалин өгөхөөр болсныг зарлажээ.

Эдгээр 2,000 иргэн сар бүр 560 еврог засгийн газраас ямар ч нөхцөлгүйгээр авах юм.

5.5 сая хүн амтай Финланд улсад ажилгүйдлийн хэмжээ өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар 8.1 хувьтай буюу 213,000 хүн ажилгүй байжээ. Энэ нь өнгөрсөн оноос өөрчлөгдөөгүй үзүүлэлт юм.

Ингэж сар бүр суурь орлогыг нь олгосноор эдгээр иргэд амьдралын суурь хэрэгцээндээ санаа зовохгүйгээр ажил хөдөлмөр эрхлэх, улмаар улс орны эдийн засагт нь эерэг нөлөө үзүүлнэ гэж эрх баригчид үзэж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Business Insider