Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

2017 оны тухай Нострадамусын 9 зөгнөл

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн эхэнд хүмүүс ирж буй жилийнхээ тухай зөгнөл, таамаглалуудыг сонирхон уншдаг. Барууны хэвлэлүүдэд нийтлэгдсэн Францын физикч Нострадамусын 2017 оны талаар дэвшүүлсэн гол есөн зөгнөлийг хүргэж байна.

Жинхэнэ нэр нь Мишел де Ностредам гэх энэ хүн одоогоос 500 орчим жилийн өмнө амьдарч байсан ба ирээдүйг зөгнөсөн ном судраараа алдаршсан юм.

Түүний 2017 оны талаар бичсэн зөгнөлийг судлаачид орчин үеийн үг хэллэгт хөрвүүлэн буулгаснаас хүргэж байна.

  1. Дэлхий дахинд үүссэн “эдийн засгийн тэнцвэргүй байдлыг” засахын тулд шинэ их гүрэн Хятад зоригтой алхам хийнэ. Нөлөө нь хүчтэй байх болно гэжээ.
  2. “Cloud computing” буюу үүлэн тооцоолол гэх нэр томъёо зүгээр л “computing” буюу тооцоолол нэртэй болж, технологийн хэрэглээнд ердийн үзэгдэл болно. Өөрөөр хэлбэл мэдээллийг санах байгууламжинд хадгалахын оронд интернэтэд байрших сервэрийг ашигладаг болно.
  3. Итали улс санхүүгийн хямралд орно. Ажилгүйдэл, өрийн хэмжээ нэмэгдэж, тус улс нь Европын санхүүгийн хямралын гол төв болно. Банкууд нь дампуурч эхлэх ба энэ бол мөсөн уулын орой төдий байх юм.
  4.  “Халуун Дайн” гэж Нострадамусын нэрлэсэн дайн дэлхийн дулаарал, баялгийн хомсдлоос үүдэн өргөжинө. Энэ дайны хамгийн том аюул нь терроризм хэвээр байх болно.
  5. Латин Америкт өөрчлөлт гарна. Засгийн газрууд нь зүүний социалист загварыг таягдан хаяснаар улс төрийн тогтворгүй байдал даамжирна.
  6. Дэлхийн одоогийн их гүрэн АНУ улс төрийн завхрал, үзэл суртлын зөрчилдөөн, баялгийн тэгш бус хуваарилалтаас болоод хүч чадал нь суларч, дэлхий нийтийн асуудлыг шийдэж чадахгүй болно.
  7. Нарны гэрэл дэлхийн эрчим хүчний гол эх үүсвэр болно. Цаг уурын дулааралтай тэмцэхэд төр засаг, бизнесийн байгууллагуудад нарны эрчим хүч тусална.
  8. Сансрын аялал жуулчлал бодитой зүйл болно. Гэхдээ тойрог замаас цааш аялах нь хэцүү хэвээр байна.
  9. Ямар нэг шалтгаанаар Орос, Украин улсууд эвлэрнэ. Уг найрамдалд АНУ дургүй байх бол Европын Холбоо таатай хүлээж авна.

 

Эх сурвалж: Elite Readers