Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Истанбулын халдлагыг Узбек эсвэл Киргиз хүн үйлдсэн байж болзошгүй

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Истанбулын Рэйна шөнийн клубт гарсан зэвсэгт халдлагыг Исламын улс бүлэглэлтэй холбоотой Узбекистан, Киргизистаны иргэдийн аль нэг үйлдсэн байж магадгүй болохыг өнөөдөр CNN Turk телевизийн суваг мэдээллээ.

Туркийн цагдаа арванхоёрдугаар сарын 28-31-ний хооронд Туркийн янз бүрийн хотоос Исламын улс бүлэглэлтэй холбоотой нийт 63 хүнийг баривчлан байцааж байгаа ажээ. Тэднээс авсан мэдээллээр Истанбулын шөнийн клубт гарсан халдлагыг Узбекистан, Киргизистаны иргэдийн нэг үйлдсэн байж болох сэжүүр олдсон байна.

2017 он гарснаас цаг гаруйн дараа Истанбул хотын Европын хэсэгт байдаг Рэйна шөнийн клубт шинэ жилийн баяр тэмдэглэж байсан хүмүүс рүү Калашников буугаар зэвсэглэсэн этгээд гал нээж 39 хүний амийг хөнөөсний дотор 16 гадаадын иргэн хэлмэгдсэн юм.

Гэрчүүдийн ярьж байгаагаар Араб хэлээр ярьж байсан гэх зэвсэгт этгээдийг Турк даяар эрэн сурвалжилж байна.

 

Эх сурвалж: Sputniknews