Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

МҮОНРТ-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Л.Нинжжамцыг томилжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Л.Нинжжамцын фэйсбүүк хуудсаас авав.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл өчигдөр /2016.12.28/ хуралдаж зарим тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.

Хуралдаанаар Улсын Их Хурлын Төрийн Байгуулалтын Байнгын хорооны 07 тоот тогтоол, Үндэсний аудитын газар, Сангийн яам, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын хамтарсан шалгалтын тайлан, Улсын Их Хурлын Төрийн Байгуулалтын Байнгын Хорооноос ирүүлсэн дүгнэлт зөвлөмжийг хэлэлцээд хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн ажлын хэсгийг байгууллаа. 

Ажлын хэсэг тогтоолын хэрэгжилтээ 2017 оны 1 дүгээр сарын 16-ны дотор УИХ-ын Улсын Их Хурлын Төрийн Байгуулалтын Байнгын Хороонд тайлагнахыг Үндэсний зөвлөлийн дарга, ажлын хэсгийн ахлагч Б.Энхмандахад үүрэг болголоо. 

Мөн МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөллөө. Ерөнхий захирал чөлөөлөгдсөнтэй холбогдуулж МҮОНРТ-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр МҮОНРТ-ийн дэд захирал Л.Нинжжамцыг томиллоо.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс 2017 оныг “Сайн засаглалын жил” болгон зарласантай холбогдуулж МҮОНРТ-ийн "Сайн засаглалын хөтөлбөр"-ийг өнөөдрийн хуралдаанаар баталлаа.


МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Л.Нинжжамц

Л. Нинжжамц нь Толь сонины Ерөнхий редактор, Монголын сонины холбооны Гүйцэтгэх захирал, МҮОНРТ-д Тамгын газрын дарга, ЗГХЭГ-т Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, Хэвлэл мэдээллийн албаны дарга, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны даргын зөвлөх, Өглөөний сонины Ерөнхий эрхлэгч болон МҮОНРТ-ийн дэд захирлын ажлыг тус тус хийж байв.  

Тэрээр философич, эрх зүйч мэргэжилтэй бөгөөд эрх зүйн магистрийн зэрэгтэй юм байна.

 

Эх сурвалж: МҮОНРТ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.