Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

Шинжаанд террорист халдлага гарч 5 хүн алагджээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Каракаш хошуунд террорист халдлага гарч, таван хүн амиа алдсаны дөрөв нь халдлага үйлдэгсэд болохыг албаныхан мэдээлжээ.

Орон нутгийн цагаар 16:50 цагт Каракаш хошууны коммунист намын байрны хашаанд автомашинтай дайран орж, гар аргаар хийсэн тэсрэх бодисыг дэлбэлсэн байна.

Цагдаа нар халдлага үйлдсэн дөрвөн этгээдийг буудаж устгасан бол өөр нэг хүн алагдаж, гурван хүн шархджээ.

Одоогоор халдлага үйлдэгсдийг хэн болохыг олж тогтоогоогүй байна. Халдлагын цаана Зүүн Туркстаны Исламын Хөдөлгөөн хэмээх террорист байгууллага байгаа гэсэн сэжиг байгаа ажээ.

 

Эх сурвалж: South China Morning Post