Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар доорх шийдвэрүүдийг гаргасан байна.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүйтний улиралд гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг баталлаа. Тогтоолд:
Тогтооолыг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөх бөгөөд нийслэлийн гэр хорооллын 146 мянган хэрэглэгч хамрагдах юм.
Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, эрчим хүчний найдвартай байдлыг хангах, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг холбогдох сайд нарт даалгаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод үүрэг болголоо.
Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоол баталж, холбогдох сайд нар, бүх шатны Засаг дарга нарт даалгалаа. Энэ дагуу:
Мөн амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэхээр боллоо.
Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллах, шаардлагатай зардал, санхүүжилтийг шийдэхийг холбогдох сайд нарт даалгалаа.
“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Төлөвлөгөөний хэрэгжилтийг хагас жил тутам гарган дүгнэж байхыг холбогдох сайд нарт, хэрэгжилтэд хяналт тавьж байхыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатад даалгаж, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт зөвлөв.
Хөтөлбөрт туссан 6 зорилго, 54 арга хэмжээг хэрэгжүүлэхээр нарийвчилсан төлөвлөгөө боловсруулсан байна. Энэ хүрээнд ирэх оны эхний хагаст 60, жилийн турш 80, 2018 оны эхний хагас жилд 84 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Хөтөлбөр хэрэгжих хугацаанд:
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Мах, сүүний анхдугаар аян зохион, хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангана. Атрын III аяныг үргэлжлүүлнэ” гэж тусгасан.
Энэ дагуу 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс ”Мах, сүүний анхдугаар аян”-ыг улсын хэмжээнд өрнүүлж, Атрын III аяныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Аянд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөв болон улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар шийдвэрлэж байхыг холбогдох сайд нарт даалгав.
Аяныг “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриан дор зохион байгуулах бөгөөд хөдөө аж ахуйн боломжит нөөцөө бүрэн ашиглах, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, иргэдээ баталгаат хүнсээр, үйлдвэрээ түүхий эдээр тогтвортой хангаж, улмаар эдийн засагт тодорхой өсөлт бий болно гэж Хүнс, хөдөө аж ахуйн яам тооцоолж байна.
“Мах, сүүний анхдугаар аян”-ыг үхрийн эрчимжсэн аж ахуй, тэжээлийн тариаланг хөгжүүлэх, боловсруулах үйлдвэрийг дэмжих, дотоодын хэрэглээгээ хангаж, экспортоо нэмэгдүүлэх чиглэлд зохион байгуулахаар төлөвлөжээ. 70 сая малтай манай улс иргэдийнхээ хэрэглээнээс гадна жилд 6 сая толгой малын мах бэлтгэж гадаадад гаргах, 400 гаруй сая литр сүү боловсруулах боломжтой. Харамсалтай нь техник, тоног төхөөрөмж хуучирсан, эргэлтийн хөрөнгө муу, түүхий эд бэлтгэх оновчтой тогтолцоо байхгүй зэрэг шалтгаанаас мах, сүү боловсруулах үйлдвэр хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг л ашиглаж байна.
Атрын III аяныг ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс улсын хэмжээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Аяны хүрээнд эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулах, тариалангийн талбайн хөрсний элэгдэл эвдрэлийг хамгаалах, хөрсний үржил шимийг сайжруулах, ургамал хамгааллын цогц арга хэмжээг төлөвшүүлэх, үр, үржүүлгийн аж ахуйг цогцолбор байдлаар хөгжүүлэх, ус, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр тодорхой ажил хийх юм.
Ингэснээр нэгжээс авах ургацын хэмжээ нэмэгдэж, үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь, таримал тэжээлийн 50 хувийг дотоодоос хангах боломж бүрдэнэ гэж тооцжээ. Энэ жилийн хувьд манай улс буудай, төмсний хэрэгцээг 100, хүнсний ногооны 48 хувийг дотоодоос хангаж чадсан байна.
Газрын биржийн үйл ажиллагааны журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн хавсралтаар баталлаа. Газрын бирж нь:
Эдгээрийг зохион байгуулахдаа эрх бүхий Засаг даргын шийдвэрийг үндэслэх учир ажлын ямар нэгэн давхардал үүсэхгүй гэж Барилга, хот байгуулалтын яам үзжээ.
Мөн 67 газар эзэмшигч, өмчлөгч бусдад газраа ашиглуулж, 5,521 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших эрхээ бусдад шилжүүлсэн бөгөөд санхүүгийн эргэлтийн хэмжээ 524 тэрбум төгрөг байна.