Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

СКАЙмедиа видео санд Уолт Дисней студийн контентуудыг албан ёсны эрхтэйгээр

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 12 сарын 28
Сурталчилгаа
Зураг зураг

Үлгэрийн орны тухай Үнсгэлжин, Цасангоо, Микки Маус, Дональд нугас, бяцхан Бемби, модон хүү Пиноккио зэрэг хүүхэлдэйн кинонууд болон УРАН ЗӨГНӨЛТ, АДАЛ ЯВДАЛТ “Алиса гайхамшигийн орноор”, “Карибын тэнгисийн дээрэмчид”, Анжелина Жолигийн тоглосон “Maleficent”, супер баатрууд “Iron man”, “Capitain America:Civil war”, “Ant man”,“Avengers" зэрэг уран сайхны кинонуудыг үзээгүй хүн энэ дэлхий дээр бараг байхгүй биз ээ.

Тэгвэл эдгээр кинонуудын баатрууд яг л амилсан мэт сэтгэгдэл төрүүлэх, мөн бодит байдлыг үлгэрийн юм шиг дүрслэн харуулах тэр л гайхамшигт мэдрэмжийг  Та бидний сэтгэлд баяр баяслаар үлдээн хоногшуулж чадсан гайхалтай нэгэн зүйл бол Уолт Дисней –н кино контентүүд билээ.

Тэгвэл Скаймедиа IPTV үзэгчиддээ зориулан Холливудын “Walt Disney Company” студитэй албан ёсны гэрээ байгуулж, СКАЙмедиа видео санд Уолт Дисней студийн контентуудыг албан ёсны эрхтэйгээр оруулж байгааг дуулгахад таатай байна.

Бүх насны үзэгчдийн бүхий л төрөл жанрыг агуулсан хамгийн сонирхолтой, сэтгэл татам, тэр л хүсэн хүлээж байдаг кино урлагийн гайхамшигийг мэдрүүлдэг Уолт Диснейн супер кинонуудаа гэр бүлээрээ халуун дулаан тохилог орчинд тухлан сууж хүлээн авч үзэх нь юутай сайхан.

Дэлхийн шилдэг, шинэ кино контентүүдийг СКАЙмедиагийн хэрэглэгчид дуу дүрсний өндөр чанартайгаар хүлээн авч үзэх боломжтой боллоо.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.