Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

И.К.Азизов: Монголын ард түмэнд аз жаргал, цэцэглэлтийг хүсэн ерөөе

ikon.mn
2016 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Монголчуудад шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.



Эрхэм нөхөд өө!

2016 он өнгөрч түүх болж байна. Өнгөрсөн жил амархан бус, түгшүүртэй явдлаар дүүрэн байлаа. Манай хоёр улс орон дотоодод ч, олон улсын тавцанд ч хүнд хэцүү нөхцөл байдал тохиов. Гэвч бид бүхэн аз жаргал авчирсан, сайн сэтгэл төрүүлсэн ийм л мэдрэмж дурсгалуудыг илүү санаж яваа.

Гарч байгаа онд манай хоёр улс, ард түмний хооронд тийм дурсгалт үйл явдал цөөнгүй байсан. Үүнд Орос, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой, Монгол сансрын нисгэгч, генерал Ж.Гүррагчаа сансарт ниссэний 35 жилийн ой, Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалахад чухал хувь нэмэр оруулсан маршал Георгий Константинович Жуков мэндэлсний 120 жилийн ой гэх зэргийг дурдаж болно. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос Монголын Засгийн газар хоорондын комиссийн ойн хорьдугаар хуралдааныг амжилттай явуулж, Орос Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд дэвшилтэй өнгөрчээ.

Олон чухал харилцан айлчлал боллоо. Орос Монголын стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг байгуулав. Харилцан зорчих оросууд, монголчуудын тоо нэмэгдэж байв. Хийсэн бүх ажлыг нэрлэхэд хэцүү.

Удахгүй Та нарын том улс орны булан бүрт, холын малчны гэр бүрт, хот тосгон болгонд шинэ 2017 он орж ирнэ.

Монголын ард түмэнд аз жаргал, цэцэглэлтийг хүсэн ерөөе.

Ирж буй 2017 он Та нарын гэр бүл болгонд эрүүл энх, амар амгалан, хүсэл мөрөөдлийн биелэлт, мартагдашгүй шинэ сэтгэгдэл, найз нөхөдтэй болон төрөл төрөгсөдтэйгээ харилцахад аз жаргалын мэдрэмжийг авчираг!

Шинэ оны мэнд хүргэе!