Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Сүрьеэгийн далд халдварыг илрүүлэх IGRA шинжилгээг ганцхан ӨНӨӨДӨР үнэ төлбөргүй хийнэ

Б.Ану
2016 оны 12 сарын 27
iKon.MN
  • Та сүрьеэгийн халдвар авсан 2 тэрбум хүний нэг юм биш биз?
  • Та утаатай, агаарын бохирдолтой орчинд амьдарч байна уу?
  • Таны эргэн тойронд тамхи татдаг хүн байдаг уу?
  • Та ханиаж байна уу?
  •  Та ядарч, сульдаж байна уу?

Хэрэв дээрх эрсдэлээс аль нэг нь танд тулгарсан бол IGRA  шинжилгээ өгөхийг зөвлөж байна.

Гадаад, дотоод чанарын хяналтын баталгаатай ГЛОБАЛ ЛАБОРАТОРИ нь сүрьеэгийн халдварыг  илрүүлэх алтан стандарт болох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн IGRA шинжилгээг хийж байгаа ба сүрьеэгийн тэмцэлд зориулж шинэ оны босгон дээр эхний ирсэн 50 хүнд 160,000 төгрөгийн үнэлгээ бүхий шинжилгээг үнэ төлбөргүй хийхээр боллоо. 

Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй хүн ЗААВАЛ 76008600 утсаар холбогдож нэрээ бүртгүүлсэн байх шаардлагатайг анхаарна уу.  

  • Хэзээ: Мягмар гараг буюу ӨНӨӨДӨР (2016 оны 12-р сарын 27-ны өдөр)
  • Хэдэн цагийн хооронд: 10:00-17:00
  • Холбоо барих утас:  76008600
  • Хаяг: ГЛОБАЛ ЛАБОРАТОРИ БЗД, 26-р хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замын баруун хойд талд Royal plaza, 206  тоот

СҮРЬЕЭ ГЭЖ ЮУ ВЭ? 

 

 

Сүрьеэ өвчин нь Mycobacterium tuberculosis хэмээх нянгаар үүсгэгддэг амьсгал, агаар дуслын замаар дамжин халдварладаг халдварт өвчин юм.

Сүрьеэгийн нян ихэнх тохиолдолд уушгийг өвчлүүлдэг хэдий ч бөөр, яс, тархи, нүд зэрэг бүх эрхтэн тогтолцоог хамран гэмтээж болно. Сүрьеэгийн халдвар авсан ч идэвхтэй хэлбэрт шилжитлээ шинж тэмдэг илэрдэггүй ба энэ үеийг сүрьеэгийн далд халдвар /LTBI/ гэнэ. 

Сүрьеэгээр өвчилсөн үед архаг ханиалгалт, халууралт, тодорхойгүйгээр жингээ алдах, хүнд үед шөнө хөлрөх болон цустай ханиалгах шинж тэмдгүүд илэрдэг. Гэхдээ сүрьеэ өвчин бүрэн эмчлэгддэг ба урьдчилан сэргийлэх боломжтой. Хэрэв сүрьеэгийн халдварыг эрт мэдвэл, урьдчилан сэргийлэх эмчилгээ үр нөлөөтэй (92 хувь).

Идэвхтэй сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд бүрэн эдгэрэхийн тулд хамгийн багадаа 6 сар олон тооны хүчтэй, хоруу чанар өндөртэй эм уух шаардлагатай.

СҮРЬЕЭ ХЭРХЭН ХАЛДВАРЛАДАГ ВЭ?

Хүн нэг ширхэг сүрьеэгийн савханцраар амьсгалахад л халдвар авах боломжтой. Сүрьеэгийн савханцар нь янз бүрийн нөхцөлд дасан зохицох чадвартай. Жишээлбэл, Сүүн бүтээгдэхүүнд маш удаан ялангуяа цөцгийн тосонд 1 жил, бяслагт 260 хоног хадгалагдана. Хасах 40 хэмд 50 жил амьдрах чадвараа хадгалах бөгөөд бусад нянтай харьцуулахад нянгийн хуваагдал удаан явагддаг. Буцалгахад 10 минут, нарны шууд гэрэл болон хэт ягаан туяанд 1 цагийн дотор устана.

Идэвхтэй сүрьеэ нь агаар дуслын замаар хүнээс хүнд халдварладаг. Халдвартай хүн ярих, найтаах эсвэл ханиалгах үедээ нянг агаарт тараах бөгөөд уг нян тухайн агаарт маш удаан хугацаанд идэвхтэй байж агаар дуслаар ойр орчинд нь байгаа хүмүүст халдварладаг. 

ДАЛД СҮРЬЕЭ ГЭЖ ЮУ ВЭ? 

Идэвхтэй ба далд сүрьеэ нь хоорондоо ялгаатай. Далд сүрьеэ халдвар тараахгүй боловч дунджаар 5-10 хувь нь идэвхтэй сүрьеэ болох эрсдэлтэй. Биеийн эсэргүүцэл сулрах, аминдэм, шим тэжээлийн дутагдал, стресс, агаарын бохирдол, дам тамхидалт, дархлааны үйл ажиллагаа доголдох үед сүрьеэгээр өвчлөх эрсдэл огцом нэмэгддэг.

Бидний хийсэн судалгааны үр дүнгээр хүүхдийн хажууд тамхи татах нь хүүхдийг сүрьеэгээр өвчлөх эрсдэлийг 40 хувиар нэмэгдүүлж, гэр бүлийн нэг гишүүн өвчлөхөд бусад гишүүд сүрьеэгийн халдвар авах эрсдэл 4 дахин нэмэгдэж байгаа нь хүн бүр анхаарлаа хандуулах цаг болсныг сануулж байна. 

ДАЛД СҮРЬЕЭГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ? 

Сүрьеэгийн халдварыг дараах 2 төрлийн шинжилгээгээр илрүүлдэг. 
Арьсны туберкулины сорил болон цусанд өвөрмөц интерферон уургийг шинжилдэг IGRA шинжилгээ юм.  

IGRA шинжилгээ: 

Ганц удаагийн ирэлтээр 3 мл цус өгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баталгаат лабораториор шинжлүүлж, 24 цагийн дотор хариугаа авах боломжтой. 

Олон улсын стандартын дагуу сүрьеэгийн БЦЖ вакцин хийлгэсэн хүмүүст арьсны сорил хуурамч эерэг хариу гарах магадлалтай тул сүрьеэгийн халдварыг  илрүүлэх IGRA шинжилгээ хийлгэхийг зөвлөдөг. Тиймээс IGRA шинжилгээ нь БЦЖ вакцин товлолоор хийдэг манай орны хувьд сүрьеэгийн халдварыг илрүүлэх Алтан Стандарт юм.  

IGRA шинжилгээний давуу талууд:

  • Цуснаас сүрьеэгийн халдварыг илрүүлнэ. 
  • Сүрьеэгийн БЦЖ вакцинжуулалтын байдал уг шинжилгээний үр дүнд нөлөөлдөггүй буюу хуурамч эерэг хариу гарахгүй.
  • Сүрьеэгийн арьсны сорилтой харьцуулахад мэдрэг чанар - 84%, өвөрмөц  чанар - 99% (арьсны сорилын мэдрэг чанар-70%, өвөрмөц чанар-59%)
  • Сүрьеэгийн шинж тэмдэг илэрсэн эсвэл сэжигтэй тохиолдолд ялган оношлогоо хийх боломжтой
  • Уушгины болон уушгины бус бүх хэлбэрийн сүрьеэгийн халдварыг оношилно.
  • 24 цагийн дотор хариу гарна.

IGRA шинжилгээний хариу:

3 төрлийн хариу гарна.

  • Эерэг - Сүрьеэгийн  халдвар авсан
  • Сөрөг - Сүрьеэгийн халдвар аваагүй
  • Тодорхойгүй- давтан шинжилгээ хийх шаардлагатай 

IGRA ХАРИУ ЭЕРЭГ ГАРСАН БОЛ ЯАХ ВЭ?

Аминдэм, шим тэжээлээр баялаг хоол хүнс хэрэглэж биеийн эсэргүүцлээ дэмжиж, тамхинаас татгалзаж, гэр бүлийн дам тамхидалтад өртөхгүй, биеийн тамир, спортоор хичээллэснээр та идэвхтэй сүрьеэгээр өвдөхөөс сэргийлэх боломжтой юм. Гэртээ тамхи татдаг гэр бүлд өсөж, дам тамхидалтад өртөж буй хүүхдүүдийн сүрьеэгийн өвчлөлийн эрсдэл 40% нэмэгддэг нь манай судалгаагаар батлагдсан. 

IGRA ХАРИУ СӨРӨГ ГАРСАН БОЛ ЯАХ ВЭ?

Хариу сөрөг гарсан тохиолдолд та сүрьеэгийн халдвар огт аваагүй бөгөөд уушгины болон уушгины бус бүх хэлбэрийн сүрьеэг үгүйсгэнэ.