Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Хятад улс Сан Томе ба Принсипи улстай дипломат харилцаа тогтоолоо

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Тайваньтай дипломат харилцаагаа тасалж байгаагаа мэдэгдсэн Сан Томе ба Принсипи улс өнөөдөр буюу Даваа гарагт БНХАУ-тай дипломат харилцаа тогтоожээ.

Хятадын гадаад хэргийн сайд Ван И болон Сан Томегийн гадаад харилцааны сайд Урбино Ботельо нар өнөөдөр Бээжинд уулзсаны дараа гэрээнд гарын үсэг зурсан байна.

Сан Томе ба Принсипи бол баруун Африкийн бяцхан арал улс бөгөөд 200 мянган хүн амтай. Португалийн колони байсан тус арал Тайванийг хүлээн зөвшөөрдөг дэлхийн 22 улсын нэг байсан юм.

Тайваньтай харилцаагаа тасалсан шалтгаанаа тэд Тайпэйг санхүүгийн дэмжлэг бага үзүүлдэг гэж буруутгаж байв. Харин Тайваний гадаад хэргийн сайд Дэвид Ли Сан Томе ба Принсипи улсын эрх баригчдыг “долларт суурилсан дипломат бодлого” явуулж байгааг шүүмжлээд Тайвань энэ талаар эх газрын Хятадтай өрсөлдөхгүй гэж мэдэгдэж байлаа.

Бээжинтэй дипломат харилцаа тогтоосноор арал улс ямар хэмжээний санхүүгийн дэмжлэг авах нь одоогоор тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: China Daily