Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком Корпораци 2016 оны Онцлох Энтрепренерийн шалгаруулалтад тэргүүн байранд орлоо

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 12 сарын 26
Сурталчилгаа

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Энтрепренер 2016” шалгаруулалтад Мобиком Корпораци тэргүүлж, 2016 оны Онцлох Энтрепренер шагналыг хүртлээ.

 

Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй

“20 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж буй Монгол Улсад үүрэн холбооны салбарыг үүсгэн байгуулагч Мобиком Корпораци 20 дахь удаагийн Энтрепренерын шалгаруулалтад манлайлснаараа туйлын бахархалтай байна.

Бид 2016 онд 300 гаруй сүлжээ дамжуулах станц шинээр суурилуулан, Apple компаниар батламжлагдсан Монгол дахь цорын ганц 4G сүлжээг амжилттай нэвтрүүллээ. Мөн бүтээгдэхүүн, үйлчилгээний хувьд Мобиком салбартаа үргэлж шинэчлэлийг авчирдаг бөгөөд энэ жил ухаалаг төхөөрөмжид суурилсан MobiPlay ТВ, Монголд анх удаа хэрэглэгч өөрөө өөрийнхөө багцыг зохиох цоо шинэ дараа төлбөр “Миний Моби” багцыг зах зээлд нэвтрүүлж, урьдчилсан төлбөрт хэрэглэгчдэдээ илүү их үр өгөөжийг өгөх үүднээс дугаарын хүчинтэй хугацаа гэдэг ойлголтыг байхгүй болголоо.

Үүнээс гадна бид 2016 онд Монгол Улсаар дамжуулан Европ, Азийг холбосон цоо шинэ интернет транзит урсгалыг бий болгоод байна” хэмээн онцолсон юм.

Оны Онцлох Энтрепренерийг шалгаруулахдаа тухайн онд хийсэн хөрөнгө оруулалт, нийгмийн хариуцлагын үйл ажиллагаа, шинээр бий болгосон ажлын байр, ногоон бизнесийг хөгжүүлсэн байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хангах чиглэлээр хийсэн ажлууд, оюуны өмчийг хамгаалсан байдал, байгууллагын удирдлагын тогтолцоог хөгжүүлэхэд хийсэн алхмууд, инноваци, дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн байдал, дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжсэн үйл ажиллагаа зэрэг 10 төрлийн шалгуур үзүүлэлтүүдээр тодруулдаг бөгөөд эдгээр үзүүлэлтүүдээрээ Мобиком Корпораци бусад аж ахуйн нэгжүүдийг манлайлан ТОП 1-р байрт шалгарсан байна. 

2016 онд Мобикомчууд нийгмийн хариуцлагын чиглэлээр томоохон амжилт гаргаж, нийт 12 аймгийн 35 сумдын ЕБС-иудад орчин үеийн цэвэршүүлэх төхөөрөмж бүхий, халуун хүйтэн устай ариун цэврийн байгууламж барьж хүлээлгэн өгсөн билээ. Мөн Хүүхдийн тусламжийн утас 108 төслийн 3 дугаар шатыг амжилттай дуусгаж, Монгол төдийгүй дэлхийд ховордсон Мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр бодит ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм.  

Бидний амжилтын гол үндэс нь манай нийт хэрэглэгчид, ажилтнууд, хамтрагч түншүүд байдаг бөгөөд өнгөрсөн 20 жилийн хугацаанд бидэнтэй хамтдаа хөгжсөн Та бүхэндээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

Мобиком Корпораци ХХК

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.