Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

92 зорчигчтой Оросын нисэх онгоц Сирийг зорин нисээд осолдлоо

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө манай цагаар 10:40 цагийн орчимд нийт 92 зорчигчтой Туполев нисэх онгоц Хар тэнгисийн эргийн Сочи хотоос шатахуун цэнэглээд Сирийг чиглэн хөөрсний дараа сураггүй болсон юм.

Онгоцонд 84 зорчигч, 8 нисэх багийн гишүүн явсан байна. Зорчигчдын ихэнх нь Александровын нэрэмжит цэргийн ансамблийн хорын дуучид байжээ. Тэд Москвагаас Сирийн Латакиа дахь Оросын цэргийн баазад зочилж, Зул сарын баярын тоглолт хийх гэж байсан гэнэ. Ансамблийн 65 гишүүн дотор тэдний ахлагч, удирдаач, хөгжмийн зохиолч Валерий Халилов явсан байна.

 

Үүнээс гадна Оросын ОРТ, НТВ, Звезда телевизийн сурвалжлах багийнхан явж байжээ.

Онгоцыг эрэн хайх ажиллагаа эхэлж Сочи хотоос хөөрсөн нисдэг тэрэг ослын газрыг олсон бөгөөд зорчигчдоос амьд хүн үлдээгүй байна.

Батлан Хамгаалах Яамны мэдээлэлд “Ту-154 онгоцны эх бие Сочи хотын эргээс 1.5 км зайд, 50-70 метрийн гүнээс олдлоо” гэжээ.

ТАСС-ийн мэдээлснээр тухайн үед цаг уурын нөхцөл сайн байсан бөгөөд иргэний нислэг саатсан тохиолдол байгаагүй байна. Ту-154 онгоц нь 1960-аад оноос эхлэн үйлдвэрлэгдсэн, гурван хөдөлгүүрт, дундын зайн нисэх онгоц. Хувилбараасаа хамаараад 180 хүртэл тооны зорчигч тээвэрлэх багтаамжтай. Одоо дэлхий даяар 50 орчим ийм загварын онгоц нислэг үйлдэж байгаа гэнэ.

Александровын нэрэмжит ансамблийн бичлэг:

Эх сурвалж: Russia Today