Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Медимпекс Интернэйшнл" ХХК Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015-ыг амжилттай нэвтрүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 12 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг

Медимпекс компанийн хамт олон өөрсдийн эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаагаа олон улсын түвшинд мөрддөг хэм хэмжээнд хүргэн сайжруулах, ямагт хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээдлэн ажиллах үүднээс Олон улсын Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх ажлыг сүүлийн гурван жилийн турш амжилттай хэрэгжүүлсний үр дүнд 2016 оны 12 дугаар сард “Чанарын удирдлагын тогтолцоо” нэвтрүүлэн, хэрэгжүүлсэн Батламжийг гардан авлаа.

“Мед Импекс Интернэшнл” ХХК нь 2003 онд эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, тавилга импортлох чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлснээс хойш эрүүл мэнд, лаборатори, боловсролын тоног төхөөрөмжийн чиглэлээр зөвлөх, нийлүүлэх, суурилуулах, турших, засвар, тохируулгын ажлыг гүйцэтгэх, сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн бөгөөд салбарынхаа шинэчлэлт өөрчлөлтөд идэвхтэй оролцон, орчин үеийн шинэ техник технологи бүхий цогц шийдэл боловсруулах, түүнийг нэвтрүүлэхэд түлхүү анхаарч байгаа ханган нийлүүлэгч компани юм.

Дэлхийд салбартаа тэргүүлэгчид болох Япон улсын Olympus Medical Systems, Герман улсын Drager Medical Equipment, АНУ–ын Agilent Technologies зэрэг брэндийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч компаниудийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж ирсэн хугацаандаа салбарынхаа хөгжлийг дэмжих сургалт, суурилуулалт, төсөл хөтөлбөрийг олонтоо зохион байгуулан, гүйцэтгэж ажилласан технологийг нэвтрүүлэгч үндэсний компаниудын нэг болж чадсан юм. 

Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартын шаардлагуудыг хангаж ажилласнаар бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх бүхий л шат дамжлагандаа хяналтын тогтолцоог нэвтрүүлж чадсан бөгөөд үйлчлүүлэгчид, хэрэглэгчид, харилцагчидтайгаа байнгын эргэх холбоотой ажилласны үр дүнд чанарын удирдлагын үндсэн зарчмуудыг тасралтгүй мөрдөх боломжтой болсон.

Түүнчлэн өөрийн орны эрүүл мэнд, боловсрол, химийн лабораторийн салбарын  хэрэглэгчиддээ чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэдэг, үйл ажиллагаа нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгааг энэхүү Батламжаар гэрчиллээ.

Манай байгууллагыг сонгон үйлчлүүлдэг нийт хэрэглэгчид, харилцагчиддаа ирж буй шинэ оны мэнд хүргэе. 

http://www.medimpex.mn/mn

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.