Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

АПУ ТРЕЙДИНГ компани 2016 оны “ОНЫ ОНЦЛОХ АЖ АХУЙН НЭГЖ”-ээр шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 12 сарын 23
Сурталчилгаа

МҮХАҮТанхим Монгол Улсын Засгийн Газартай хамтран Монгол улсын эдийн засаг, нийгэм, бизнесийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгжийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR 2016 ёслолын арга хэмжээ 20 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээ дээр “АПУ Трейдинг” ХХК-ийг  улсын төсөвт оруулсан хувь нэмэр болон нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарт гаргасан амжилтыг нь үнэлэн “ОНЫ ОНЦЛОХ АЖ АХУЙН НЭГЖ”-ээр шалгарууллаа.

 

АПУ ТРЕЙДИНГ компани нь 2007 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй ШУНХЛАЙ ГРУПП компанийн Шингэн хүнсний бизнес группийн бүрэлдэхүүн компани бөгөөд Монгол улсыг хамарсан борлуулалтын цогц сүлжээ болох Улаанбаатар хот болон 21 аймаг, 361 сумдад байрлах 8000 гаруй борлуулалтын цэгээр дамжуулан бүтээгдэхүүнээ түгээн борлуулдаг.

Тус компани нь Маркетинг, борлуулалтын цогц бодлогыг хэрэгжүүлж Mонголыхоо нийт ард иргэдэд эрүүл чанартай хүнсний бүтээгдэхүүнийг түргэн шуурхай хүргэн үйлчилж байна.

 

2016 онд АПУ ТРЕЙДИНГ компани нь:

  • Олон улсын Чанарын удирдлагын тогтолцоо болох ISO 9001:2008 стандартыг нэвтрүүлсэн.
  • Хэрэглэгч харилцагч нартаа Олон улсын чанар стандартад нийцсэн цоо шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн.
  • Өмнөх онтой харьцуулбал ажлын байраа 7% нэмэгдүүлсэн.
  • Мөн улсын төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээг өмнөх оноос 10%-иар нэмэгдүүсэн.

АПУ ТРЕЙДИНГ компанийн зүгээс амжилтын үндэс болсон нөхөрсөг хамт олон болон бидэнтэй хамт хөгжсөөр ирсэн нийт харилцагч нартаа талархал дэвшүүлье.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.