Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Дугархүү: Баяр ёслолоор элгээ хамгаалж занших нь хамгийн чухал юм шүү

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 12 сарын 23
Сурталчилгаа

Шинэ он гарах гэж яарсан энэ өдрүүдэд албан байгууллага, хамт олон, найз нөхдийн баярын үдшүүд хөл ихтэй байна.

Баярлах нь сайхан ч дараа нь сархад, согтууруулах ундаанаас үүдсэн олон асуудал, бэрхшээл үүсч буйг мэргэжлийн байгууллагууд нь мэдээлж байна. Тиймээс архи, согтууруулах ундааг баяр ёслолын үеэр зохистой хэрэглэх, түүний бие махбодид учруулах хор нөлөө болоод урьдчилан сэргийлэх боломжуудын талаар их эмч Б.Дугархүүтэй ярилцлаа. Түүнийг уншигчид “Ай Ёо Доктор” эрүүл мэндийн нэвтрүүлгээр нь андахгүй мэдэх билээ.


 

- Хэдхэн хоногийн дараа шинэ он гарах гэж байна. Энэ өдрүүдэд монголчууд маань байгууллага, хамт олны шинэ жил тэмдэглэнэ гээд баяр мундахгүй олон. Баяр бүрийн дараа хэтрүүлэн ууснаас залуус маань шартлаа гэж их ярьдаг. Ер нь шарталт гэж юу юм бэ. Эндээс ярилцлагаа эхэлмээр байна?

- Энэ бол яах аргагүй ярих ёстой сэдвүүдийн нэг болоод байна л даа.

Согтууруулах ундааг хэтрүүлэн уугаад бидний хэлдгээр шартана гэдэг маань нэг ёсондоо элгээ тэр чигээр нь хордуулж байна гэсэн үг юм. Зарим судалгаагаар монголчуудын согтууруулах ундааны хэрэглээ Ази тивд эхэнд орж байна. Энэ юу хэлээд байна гэхээр, залуучууд хүртэл энэ хэрэглээг байх ёстой зүйл юм шиг хардаг болж, баяр бүрээр энэ нь ч хэвийн үзэгдэл болоод байна.

Ингэснээрээ эрүүл мэндээ хордуулж, цаашлаад бие мах бодиороо эмгэнэлийн байдалд орчихоод байгаагаа ойлгохгүй байна л даа.

- Энэ сэдвээр бид төдийлөн ярилцдаггүй болохоор уншигчид маань ч ихээхэн шимтэн унших байх гэж бодлоо. Нээрээ л, шарталт гэдгийг наргиан, инээдэм болгож байснаас биш эрүүл мэндэд учруулах хор уршгийн талаар бид онцолдоггүй байжээ.

- Яг үнэн. Шарталт гэж юу юм, үүнээс яаж сэргийлэх вэ, баяр ёслолд очлоо гэхэд сархадыг ямар тунгаар уух вэ гэдэг нь хүртэл маш чухал асуудал.

Тэгэхээр энэ бол зөвхөн шартсан гэлтгүй архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг хүн бүрийн заавал мэдэх ёстой зүйл юм шүү. Хамгийн сүүлийн мэдээллээр, Gogo.mn цахим хуудаст дурдсанаар “Монгол Улсад сүүлийн 2 жилд үйлдвэрлэгдсэн согтууруулах ундааны 13.4 хувийг спирт, 32 хувийг архи, 5 хувийг дарс, 49.6 хувийг шар айраг эзэлж байна. Эдгээр согтууруулах ундааг хүн амын 18 ба түүнээс дээш насны нэг хүнд харьцуулбал нэг хүнд 48.5 литр буюу спирт хоёр, архи 11, шар айраг 34.5, дарс 0.1 хувь ногдож байна” гэж тэмдэглэсэн байна лээ. Тэгэхээр манай нэг монгол хүн жилд 48.5 литр спиртийг уудаг байх нь. Энэ судалгаанаас харахад бид архинд “живчихсэн” байна гэдгийг түвэггүй ойлгож болохоор байна.

Хамгийн эмгэнэлтэй нь архинаас болж юу юу болж байгааг хар л даа. Хүн амины хэрэг. Энэ гэмт хэргийг үйлдсэн хүмүүсийн бараг 60 гаруй хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байгаа. Үүнээс гадна Монгол Улсын хувьд нас баралтын нэг шалтгаанд гэмтэл осол орж байна. Улаанбаатарын зам дээр нэг согтуу жолооч машин барьж яваад хүн дайраад хөнөөчихөж байна.

- Таны ярианаас харахад, архи гэдэг зүйл маань сэтгэцэд нөлөөлдөг гэсэн үг үү. Яг яаж хүний биед нөлөөлөөд эдгээр аюулт зүйлсийг үүсгээд байна вэ. Энэ талаар ярьж өгөөч?

- Би илүү энгийн, бас хэрэглээ талаас нь ярихыг хичээе.

Архийг хүн уухад хамгийн түрүүнд улаан хоолойгоор дамжин ходоодонд очдог. Уг нь аливаа зүйл нарийн гэдсэнд очиж шимэгддэг байтал архины хувьд эсрэгээрээ. Архи хамгийн хурдан шимэгддэг учраас шууд ходоодонд шимэгддэг. Өөрөөр хэлбэл, нарийн гэдсэнд очиж амжаагүй байхдаа шимэгддэг гэсэн үг. Тэгэхээр архи уудаг, архины хэрэглээ өндөртэй хүмүүс хамгийн түрүүнд ходоодны шархлаатай болдог. Архи өөрөө их эсгэлэн, түлэх үйлчилгээтэй учраас тэр.

Ингэхээр ходоодны салст давхарга  түлэгдсэний дараа шархлаа үүснэ, шархлааны дараа цус алдана, цус алдсаны дараа хавдарт хүргэдэг. Ганцхан архи гэлтгүй, согтууруулах ундааны төрөлд багтах бүх зүйл ходоодны ханыг цочроож байдаг. Үүнийг архины шалтгаант ходоодны өвчин гэж анагаах ухаанд тусад нь авч үзэж байна. Архи уудаг хүн ходоодоо эрүүл гэж хэзээ ч битгий бод.

Таны ходоод хэдийнээ урагдаад, түлэгдээд өвчилчихсөн байгаа. Нөхөн төлжих үйл явц нь ч алга.

- Тэгвэл, ходоодонд шимэгдсэн архи цаашаа биед хэрхэн нөлөөлдөг юм бэ?

- Ходоодонд шимэгдсэн архи маань ходоодны судсуудаар дамжин шууд цус руу ордог.

Өөрөөр хэлбэл, хүний бие дэх 4.5 литр цусанд шууд ордог гэсэн үг. Архи, согтууруулах ундааны бүх төрөлд байдаг хамгийн аюултай бодис нь этанол. Цусанд орсон бүх зүйл элгэнд очдог. Элэг нь хүний биеийн хамгийн том хоргүйжүүлэгч лаборатори. Ойролцоогоор 100 мл орчим этанол элгэнд орж ирлээ гэж бодоход, үүнийг элэг 6-8 цагийн турш амралтгүй ажиллаж шүүж цэвэрлэдэг.

Ингэж цэвэрлээд этанолыг цусанд буцааж оруулахгүйгээр биеэс гадагшлуулдаг.

- 6-8 цаг цэвэрлэнэ гэхээр элгэнд хэт их ачаалал өгч байна гэсэн үг үү?

- Тийм. Гэтэл үнэндээ нэг баяр цэнгээнд очихоор хүн 100 биш бараг 500 мл архи уучихдаг.

100 мл-ийг 6-8 цаг цэвэрлэдэг гэвэл 500 мл-ийг цэвэрлэж хоргүйжүүлэхэд бараг 40 цаг хэрэгтэй. Нэг шил биш харин 500 мл архийг хоргүйжүүлэхийн тулд элэг бүтэн хоёр өдөр амралтгүй ажиллана. Тэгвэл монголчууд шинэ жил, баяр ёслолоор бид ганцхан өдөр архи уугаад зогсдоггүй биз дээ. Өөрөөр хэлбэл, элэг нь нөгөө архиа хоргүйжүүлж амжаагүй байхад дахиад л хор ууж байна гэсэн үг. Архийг хоргүйжүүлж чадахгүй, хэт ачаалалтай ажиллаад эхлэхээрээ элэгний эсүүд сульдаж эхэлдэг. Ингэж сульдсаны үр дүнд элэг өөхөлнө. Элэг өөхөлнө гэдэг чинь зөвхөн таргалалтаас болдоггүй, бас архинаас шалтгаалдаг.

Монголд жилд 2500 орчим хүн элэгний өвчний улмаас нас бардаг. Тэгвэл эдгээр 2500 хүний нас барсан шалтгааны 60 хувь нь В, С вирусээс үүддэг бол үлдсэн хэсэг хэсэгт нь архи, согтууруулах ундаа нөлөөлж байна. Ингэж л архи биднийг чимээгүйхэн хөнөөж байна.

- Элэг өөхөллөө л гэж хүмүүс ярьдаг, бас тийм ч айхаар зүйл биш гэж ойлгоод байх шиг санагддаг юм. Гэтэл энэ чинь аюултай зүйл байх нь ээ?

- Манайхан элэг нь өөхөлчихлөө гэхээр нэг их тоодоггүй. Гэтэл энэ нь элэг үүргээ гүйцэтгэх биш харин эсүүд нь зүгээр л өөхний эс болоод хувирчихлаа гэсэн үг.

Өөхөлсний дараагийн үе шат бол элэгний хатуурал. Хатуурсан элэг 5-10 жилийн дараа хавдарт шилждэг. Тиймээс архи, согтууруулах ундааг тогтсон тунгаар нь ууж заншихгүй, хэтрүүлэн хэрэглээд байвал хэдхэн жилийн дараа эмгэнэлтэй дүр зураг бий болно гэдгийг хэлье.

- Тогтсон стандарт гэдэг нь хэдий хэрийн хэмжээг хэлдэг юм бол?

- Архи, согтууруулах ундааг стандартаар нь хэрэглэвэл элэг өөхлөхгүй, ядрахгүй, сульдахгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар таван хувийн найрлагатай шар айрагны хэвийн хэрэглээ нь 345 мл бөгөөд энэ хэмжээгээр долоо хоногт хоёр удаа уухад л хангалттай. Хэтрүүлэх хэрэггүй. Энэ бол эрүүл мэнд, элгээ бодсон шаардлага.

20 орчим хувийн найрлагатай дарсны хувьд 100 мл хэмжээгээр долоо хоногт хоёр удаа л хэрэглэнэ. Тэгвэл 38-40 хувийн спиртийн найрлагатай архийг 45 мл хэмжээгээр л уух боломжтой гэсэн үг. Хүн анх сонсоход хэтэрхий бага тоо, инээдтэй юм шиг санагдаж болох ч энэ бага хэмжээтэй архийг чинь шингээж, хоргүйжүүлэх гэж элэг гэдэг эрхтэн маань 6-8 цаг ажиллаж махаа идэж, ядарч, сульдаж, цусан дотор байгаа этанолыг биеэс гаргах гэж зүтгэдэг байх нь.

- Гэмт хэрэг хийсэн хүмүүсийн 60 хувь нь согтуудаа үйлдсэн байдаг гэж та хэлсэн. Тэгвэл энэ нь мэдрэлд ч бас нөлөөлдөг гэсэн үг үү. Архи уусан хүмүүсийн ааш араншин өөрчлөгдөөд ирдэг шүү дээ?

- Архинд агуулагддаг этанол гэдэг бодисоос болж байгаа юм. Архин дахь этанол болон хлорын ион нь цусанд орж, улмаар мэдрэлийн системд очоод наалдчихдаг.

Ингэснээр мэдрэлийн системийн эсүүд команд өгөхөө больчихдог. Ингэхээр л архи, согтууруулах ундаа хэтрүүлэн уусан хүний мэдрэлийн хариу үйлдэл байхгүй, өөрийгөө эрсдэл, аюулаас татах чадваргүй болдог. Гадаа хөлдөөд, осгочихож байна. Мэдрэлийн эсүүд нь хүйтнийг мэдрэхгүй болчихоор даарснаа мэдрэхгүй зүгээр л унтаад өгч байгаа юм.

Үүнээс гадна архинаас үүдсэн алкохолны секс синдром гэж бий. Энэ нь хүсээгүй жирэмслэлтийг бий болгож байна. Сүүлийн үед 17-18 настай охид үр хөндүүлэх нь эрс ихэссэнийг мэргэжлийн эмч нар нь анхааруулж байна. Шалтгаан нь юу гэхээр, архи ууж байгаад санаандгүй хүнтэй унтчихсан байдаг.

Намайг гуравдугаар курст сурч байхад 20 настай охин бөгсөн бие нь мэдээгүй болчихсон хэвтэж байсан. Энэ охин харваагүй байж яагаад ийм болчихов оо гээд үзтэл онош дээр нь “Алкохолны секс синдром” гээд биччихсэн байсан. Энэ нь үнэндээ архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээр эмэгтэй хүний сексийн дур хүсэл нь удирдлагагүйгээр оволзоно гэсэн үг юм. Ингэснээр нөгөө хүнээ хэн байна, таалагдсан, таалагдаагүй хамаагүй бэлгийн хавьталд орчихож байна. Тухайн охины хувьд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн байх үедээ олон хүнтэй бэлгийн харьцаанд орж, бэлгийн замын герпес вирусын халдвар авснаас нугасны хэсэг нь мэдээгүйжсэнээс бөгсөн бие нь мэдээгүй болчихсон байсан.

 

- Үнэхээр бодууштай, сэрэмжлүүштэй зүйлсийн талаар ярьж, бидэнд мэдээлэл, мэдлэг өгч байгаа танд баярлалаа. Удахгүй он солигдох гээд байгууллага, хамт олны баяр тасрахгүй үргэлжилж байна. Хүмүүс маань олноороо баярлаж цэнгэнэ. Энэ өдрүүдэд элгээ хамгаалах боломж бидэнд бий болов уу. Бас шарталтаас сэргийлэх арга байна уу?

- Тийм зүйл мэдээж бий ч үүнд найдах нь нэг талдаа өрөөсгөл ойлголт юм шүү.

Гэхдээ цусан дахь этанолыг гадагшлуулдаг тусгай зүйл байдаг. Эрдэмтэд судлаад элэгнээс этанолыг хурдан хугацаанд гадагшлуулах, цусан дахь этанолын хорыг тархинаас түргэн хугацаанд гаргах зүйлийг бүтээсэн байна. Дэлхий дахинд өргөн хэрэглэж байгаа энэ зүйлийг манай монголчууд ч үйлдвэрлээд эхэлчихсэн. “Цэнэг L-Power” гэж бэлдмэл байна. Үүнд агуулагддаг цэцэгт өвөрмөц ургамал нь этанол хэмээх аюултай спирттэй холбогдоод биеэс түүнийг хурдан хугацаанд гадагшлуулдаг цорын ганц байгалийн бүтээгдэхүүн юм. Энэ бэлдмэлийг “Монос Хүнс”-ийнхэн үйлдвэрлэсэн байна лээ.

Энэ бэлдмэлийг зөвхөн шартсан бус элэгний үрэвсэлтэй бүх хүн хэрэглэж байна. Шартсан хүн бол үүнийг сар орчим хэрэглэж, курс эмчилгээ хийх хэрэгтэй.

- Тэгвэл бид элгээ хамгаалж чадахгүй биш чадах юм байна. Хамгийн гол нь хүмүүсийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх нь чухал юм байна гэж ойлголоо. Бас баяр ёслол үргэлжлэх энэ өдрүүдэд монголчуудад маань элгээ хамгаалах нь бүр ч их чухал асуудал болж байна?

- Яг тийм. Ингэдэг л байсан, зүгээр л байна, угаасаа л ийм байсан гэж эрүүл мэнддээ битгий хайнга хандаарай гэж юуны өмнө уншигчдадаа захимаар байна. Бусдын жишгийг дагаж байгаа нь энэ гээд хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг ч захья. Бас баяр ёслол давхцаж байгаа энэ өдрүүдэд элгээ хамгаалж заншаасай.

Ер нь элгээ хамгаалж өдөр тутамдаа хэрэглэж болох хамгийн энгийн хэрнээ, хамгийн эрүүл арга бол яах аргагүй “Монос Хүнс”-ийн “Цэнэг L-Power” гэж эмч хүнийхээ хувьд дүгнэж байгаа. Тэгээд ч олдоц ихтэй, бүх л дэлгүүр, супермаркет, эмийн санд зарагдаж байна лээ гэж ажигласан.

Баяр ёслолын энэ өдрүүдэд зохистой хэрэглээнээс давсан архи, дарс хэрэглэх тохиолдолд “Цэнэг L-Power”-ыг хэрэглээд дадчихвал элгээ хамгаалах хамгийн үр дүнтэй арга юм шүү. Нийгэм маань архины хэрэглээ ийм өндөртэй, элэгний өвчлөл бас түгээмэл байгаа энэ нөхцөлд ядаж ингээд ч атугай тэмцэхээс аргагүй болчихоод байна. Угаасаа энэ бэлдмэлийн заавар нь ч “Архины хордлого, архинаас үүдсэн элэгний өөхлөлт, бүдүүн гэдэс, ходоод, тархи зэрэг бүхий л эрхтэн систем дэх хямарсан цангааг тайлж, өтгөн, шингэнийг саадгүй гадагшлуулах нөлөөтэй” гэсэн байна лээ.

Тиймээс уншигч хэн бүхэнд захиж хэлэхэд, баяр ёслолд оролцох нь сайхан ч эрүүл мэндээ хамгаалах нь хамгийн чухал юм шүү.

- Бидэнд үнэтэй мэдээлэл, мэдлэгээсээ хуваалцсан танд баярлалаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.