Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ухаалаг гар утсанд зориулсан 00-ийн цаасыг Японд нэвтрүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Наритагийн олон улсын нисэх буудлын жорлонгуудад ухаалаг гар утсанд зориулсан ариун цэврийн цаасыг энэ сард байрлуулж эхэлжээ.

Ердийн 00-ийн цаасны хажууд байрлах энэхүү цаас нь гар утасны дэлгэцний бохирдлыг арилгах зорилготой. Наритагийн ирэгсдийн танхимын нийт 86 суултуурын дэргэд ийм цаас байрлуулжээ.

Ирэх оны гуравдугаар сар хүртэл хэрэглэгдэх гар уатсны цэвэрлэгчийг Японы харилцаа холбооны NTT Docomo компани нийлүүлж байгаа аж. Гар утасны дэлгэц нь жорлонгийн суултуураас илүү нянгийн бохирдолттой байдаг гэсэн судалгааны баримтад үндэслэж үүнийг санаачилжээ.

Ер нь жорлон бол Японд онцгой анхаарлын төвд байдаг сэдэв. Өндөр технологи нэвтрүүлсэн суултуурууд нь эвгүй үнэрийг дор нь арилгадаг, эрэгтэй хүн босоогоор морь харах гэж байгааг мэдрээд сөхөгддөг, сууж тухлах бол өөрөө буудаг суултуур зэрэг нь сүүлийн үеийн загваруудын ид шид юм.

Гар утасны ариун цэврийн цаасан дээр ойролцоох WiFi сүлжээний мэдээлэл, жуулчдад хэрэгтэй бусад мэдээллийг байрлуулжээ.

 

Эх сурвалж: The Guardian