Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний үйлдвэрлэл-Органик бүтээгдэхүүн

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 12 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

“Монголын уламжлалт анагаах ухаанд хүний хүч тамир доройтсон, ядарсан, хий ихэдсэн болон гар хөлийн үе мөч өвдсөн үед сүүлний тосоор тосолж анагаадаг байсан.

Хонины сүүл нь уургийн амин хүчил, ханасан болон ханаагүй тосны хүчлүүдээр баялаг байдаг. Үл орлогдох амин хүчлүүд болох валин, лейцин зэрэг нь антиоксидант шинж чанартай бөгөөд арьсны нөхөн төлжилтийг сайжруулдаг” хэмээн Эм судлалын хүрээлэнгийн дэд захирал Б.Бадамцэцэг өгүүлэв. 

Монгол хонины сүүл нь дэлхийн бусад оронд байх хонинуудаас илүү их амин дэмүүд агуулдаг болохыг орчин цагийн эрдэмтэд олж тогтоожээ. Тэдгээр амин дэмүүд нь хүний бие болон арьсанд дутагдаж байдаг бодисуудыг нөхөн төлжүүлдэг гэдийг Монголчууд эртнээс мэддэг байсан нь гайхмаар. Энэ л гайхамшигт уламжлал аргыг орчин үеийн технологитой хослуулсан нэгэн бүтээл гарсан нь Биомон Кидс брэндийн “Хонины сүүлтэй биеийн тос”-ыг Монос Косметик ХХК худалдаанд гаргаад удаагүй байна.

Чухам яагаад “бүтээл” гэж онцолсон нь учиртай. Монгол хонины сүүлний амин дэмийн агууламжыг судлаж, олон жилийн туршилт, судалгаа болон шинжилгээн дээр суурилсан гэдгийг үйлдвэрлэгч байгууллага онцолж буй юм. Бусад улсын иргэд манай бүтээгдэхүүнийг дэлхийд өрсөлдөх Монгол брэнд гэж онцолж байгаа нь тус нээлтийг бүтээл гэж дурьдахаас өөр аргагүй юм. 

 
Эм судлалын хүрээлэн болон Монос Косметик ХХК хамтран 2 жилийн туршид судалгаа, шинжилгээ хийсний үр дүнд Хонины сүүлтэй биеийн тосыг гарган авсан ба худалдаанд гараад 1 сар хүрэхгүй хугацааны дараа МҮХАҮТ-с олгодог “ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮН” шошго, гэрчилгээг олголоо. 

МҮХАҮТ-н дарга М.Оюунчимэг энэхүү шагналыг гардуулахдаа: “Монос Косметик ХХК” дотоодын гоо сайхны салбарт ямагт шинэчилэл, инновацийг хийж хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ Монголд төдийгүй олон улсад өрсөлдөх чадвараа улам нэмэгдүүлсээр байна. Байгальд ээлтэй, хог хаягдалгүй үйлдвэрлэлийг цаашид ч улам дэмжин “ногоон байгууллага” болох болтугай” хэмээсэн юм. 

Органик бүтээгдэхүүн шошго, гэрчилгээг олгохдоо Монгол улсад үйлдвэрлэл эрхэлж буй байгууллагууд байгальд ээлтэй технологийг ашиглаж, ямар нэг хог хаягдалгүй, органик түүхий эдийг ашиглан, өндөр чанарын бүтээгдэхүүн мөн гэдгийг онцолж, олон шат дамжлагын дагуу уг гэрчилгээг ашиглах эрхийг олгодог юм. 

 

Органик Бүтээгдэхүүн шошго, гэрчилгээтэй бүтээгдэхүүн нь олон улсад экспортод гарахад ч нөлөөтэй, чухал чанарын тэмдэг гэдгийг МҮХАҮТ онцолсон юм. 

Дэлхий даяараа органик бүтээгдэхүүн хэрэглэх хандлагатай болж буй энэ үед Үндэсний үйлдвэрлэлүүд олон улстай зэрэгцэж, хэрэглэгчиддээ чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь таатай мэдээ гэдгийг бид онцоллоо.