Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Японы түүхэнд анх удаагаа нэг сая хүрэхгүй тооны хүүхэд 2016 онд мэндэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт гаргасан засгийн газрын тоо баримтад мэдээлснээр Япон улсад түүхэндээ анх удаа 2016 онд нэг сая хүрэхгүй шинэ хүүхэд мэндэлсэн байна. Жилийн турш мэндэлсэн шинэ хүүхдийн тоо 980 мянга орчим болжээ.

Шинзо Абэгийн засгийн газар Япон үндэстний шинэ төрөлтийн хувийг 2025 онд 1.8 болгох зорилт тавьсан ч нөхцөл байдал улам хүнд болж байгааг энэ тоо харуулж байна.

1970-аад оны үед жилд 2 саяас дээш тооны хүүхэд мэндэлдэг байсан бол 1984 онд 1.5 саяас бага түвшинд хүрсэн бөгөөд 2005 онд 1.1 саяас буурсан статистик мэдээллийг Эрүүл мэнд, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам үзүүлжээ.

2005 онд Японд анх удаа нас баралтын тоо нь төрөлтийн тооноос давж, өөрөөр  хэлбэл хүн амын тоо нь анх удаа буурсан байна.

Түүний дараа жил эргэн бага зэрэг сэргэсэн хэдий ч 2007 оноос хойш тасралтгүй хүн амын тоо нь хорогдсоор иржээ.

Тухайлбал 2015 онд 1,005,677 хүүхэд мэндэлж 1,290,444 хүн нас барснаар хүн амын тоо 284,767-оор хорогдсон байна.

 

Эх сурвалж: Japan Times