Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадыг хатуу шүүмжлэгчийг Дональд Трамп худалдааны зөвлөлийн тэргүүнд нэр дэвшүүллээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Эдийн засагч Питер Наварро

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп засгийн газраа бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Тэгвэл тэр өчигдөр Хятадыг хатуу шүүмжилдгээрээ алдартай, эдийн засагч Питер Наваррог Цагаан ордны худалдааны зөвлөлийн тэргүүнд нэрийг нь дэвшүүлжээ.

Хэрвээ дэмжигдвэл Наварро АНУ-ын гадаад худалдаа, аж үйлдвэрлэлийн бодлогыг тодорхойлох юм.

Наваррог нэр дэвшүүлсэн тухай Трампын багийн мэдэгдэлд “энэхүү томилгоо нь Америкийн үйлдвэрлэлийг дахин сэргээх шинэ ерөнхийлөгчийн бодлогын илрэл юм” гэжээ.

Дональд Трамп нь Хятадтай хийгддэг алдагдалтай худалдааг байнга шүүмжилж, Хятадын импортод өндөр татвар ноогдуулах замаар Америкийн үйлдвэрлэлийг сэргээнэ гэж байнга ярьдаг.

АНУ-ын аж үйлдвэрлэлийн салбарын ажлын байр 2000 оноос хойш 5 саяар хорогдсон гэсэн тоо байдаг юм.

 

Эх сурвалж: Fortune.com