Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ жилээс өмнө заавал очих ТАВАН ГАЗАР

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 12 сарын 22
Сурталчилгаа

Шинэ жилийн баярыг гацуур мод, гэрэлт чимэглэлгүйгээр төсөөлөшгүй байдаг билээ. Нийслэл хотод маань шинэ жилийн баярын настрыг авчирсан хамгийн гоё гацуур, чимэглэлтэй заавал очиж үзэх 5 газрыг нэрлэж байна.

Сүхбаатарын талбай

 

Нийслэлийн хотын төв талбай маань жил бүрийн уламжлал ёсоор чимэглэл, гацуур модыг 12 сарын 19-ны өдрийн 18:00 цагт гэрэл асаах ёслолоор нээсэн билээ. Уг гацуур мод нь 21 метр өндөртэй ба 12 сарын 31-ний өдөр алдарт “Улаанбаатарын мөнгөн үдэш”  баярын цэнгүүн Сүхбаатарын талбайд болох болно.

Хүннү Шоппинг Молл

 

Хүннү Шоппинг Молл нь жил бүр хамгийн сайн шинэ жилийн “дотоод” тохьжилтыг хийдэг газруудын нэг төдийгүй үйл ажиллагаагаа эхэлснээс хойш шинэ жилд зориулсан онцгой арга хэмжээг бүх хүмүүст нээлттэй зохион байгуулдгаараа алдартай билээ. Тэд энэ шинэ жилээр гацуур модын хамт ангаймаар гоё иж бүрэн тайз заслаар бидэндээ бэлэг барьжээ.

Мөн шинэ он гартал брэнд дэлгүүрүүдийн нэгдсэн хямдрал явагдаж, амралтын өдрүүдээр тайзан дээр хүүхдэд зориулсан жүжигтэй бас хамгийн гоё өвлийн өвөөтэй уулзах боломжтой гэнэ шүү. Та яараарай.

Худалдаа хөгжлийн банк

 

Манайдаа л нүд булаам гадаа талбайн гэрэлтүүлгийн тохьжилт чимэглэлийг Худалдаа хөгжлийн банкныхан хийжээ. Очоод зогсоход их л романтик орчин бүрдсэн байсан шүү. Нээгдсэн цагаас нь хойш энэхүү чимэглэлтэй хийсэн сэлфие сошиал ертөнцөөр тасрахгүй байгаа сурагтай.

Централ таур /Юнител/

 

Жил бүрийн сонин содон чимэглэлтэй гацуурыг сүндэрлүүлж засдгаараа нэгэнт танигдсан газар бол Централ таур буюу Юнител компани юм. Тэдний энэ шинэ жилийн гацуур нь мөн адил бусдаас өөр өнгө төрхийг агуулсан байгаа биз.

Улсын Их дэлгүүр

 

Хүмүүсийг хамгийн эрт догдлуулж, уур амьсгал оруулдаг газар бол яахын аргагүй Улсын Их дэлгүүр билээ. Энэ жилийн гацуураа өөрсдийн 25 жилийн ойд зориулан чимэглэсэн ба шинэ жилийн чимэглэл, тоглоомын өргөтгөсөн худалдааг давхар явуулж байгаа юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.